Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Аминишики “Их аваргатай дахин нэг барилдах сан”

Аминишики “Шинэ аварга Кисэносатотой гар зөрүүлмээр байгаа ч гэсэн үнэнийг хэлэхэд их аварга Хакүхотой дахин барилдмаар байна” гэж төрсөн өдрийн хүслээ өгүүлсэн.


Энэ сарын 3-нд 39 нас хүрсэн Исэгахама дэвжээний ахмад бөх Аминишикид төрсөн өдрийн баярыг нь тохиолдуулан, спортын сэтгүүлчид Намрын тойргийн барилдааны үеэр төрсөн өдрийн бялуу бэлэглэлээ.

Өнгөрсөн Аки башёд жюүрёогийн зүүн жигүүрийн 2 дээр 10 давсан Аминишики 11 дүгээр сарын Кюүшюү башёд дээд зиндаанд дэвшин барилдах нь тодорхой байгаа. Шинэ банцүкэ хараахан гараагүй байгаа ч дээд зиндаанд дахин дэвшсэн хамгийн ахмад бөхийн рекорд амжилтыг тогтоох нь гарцаагүй байгаа ахмад бөх “Маэгашира бол миний зорилгын нэгэн дамжлагаас хэтрэхгүй. Би комүсүби, сэкивакэ болох зорилготой. Аварга, арслангуудтай барилдах банцүкэд хурдан гарч, үзэгч олныг уулга алдтал нь барилдах болно” гэж ярьсан юм.  

Маэгаширагийн 3 дээр байсан 2016 оны Зуны тэмцээнд хөлний шөрөмсөө тасалж, 2 башё өнжөөд, жюүрёод унасан тэрбээр жил гаруйн дараа дээд зиндаанд дахин барилдана. Гэмтэлтэй байх үеэрээ зодог тайлах гэж бодож байсан ч эхнэр хүүхдийнхээ дэмжлэгээр дахин макүүчид дэвшинэ гэсэн итгэлээр үргэлжлүүлэн барилдсаар байсан гэнэ.
Төрсөн өдрийн бэлэг барьсан сэтгүүлчдэд Аминишики “Шинэ аварга Кисэносатотой гар зөрүүлмээр байгаа ч гэсэн үнэнийг хэлэхэд их аварга Хакүхотой дахин барилдмаар байна” гэж төрсөн өдрийн хүслээ өгүүлсэн.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
33
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.