Хайх зүйлээ бичнэ үү

мин

Кайл Снайдер “Удахгүй Яздани, Садулаев нартай нутагт нь барилдана”

Снайдер иран залуутай барилдаж байгаагүй ч Оросын Абдулрашид Садулаевтай өнгөрсөн ДАШТ дээр таарч, 6-5 харьцаатай оноогоор ялсан билээ.


“Рио 2016” олимпийн аварга Америкийн бөх Кайл Снайдер твиттер хуудсаараа дамжуулан, ойрын төлөвлөгөөгөө мэдэгдлээ.
Снайдер “Би 12 дугаар сарын эхээр клубуудын ДАШТ, нэгдүгээр сард Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнд оролцоно. Иранд болох клубуудын ДАШТ-д Реза Яздани, харин ОХУ-д Садулаевтай барилдана” гэж жиргэсэн юм.
Дэлхийн хошой аварга Яздани гэмтлийн улмаас энэ жил зодоглоогүй. Гэхдээ Иранд болох клубуудын ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ базааж эхэлсэн.

Снайдер иран залуутай барилдаж байгаагүй ч Оросын Абдулрашид Садулаевтай өнгөрсөн ДАШТ дээр таарч, 6-5 харьцаатай оноогоор ялсан билээ. Дэлхийн аваргын дараа тэр “Садулаевыг нутагт нь ялахын тулд ОХУ-д тэмцээнд оролцмоор байна” гэж мэдэгдэж байсан юм.

Кайл Снайдер Ярыгиний Гран Прид хоёр удаа оролцож байсан. 2016 онд Оросын Анзор Болтукаевт ялагдаад хүрэл медальтай буцсан бол энэ жил түрүүлсэн.
Клубуудын дэлхийн аваргын тэмцээнд ч орж байсан туршлагатай. Өнгөрсөн жил Кайл Лос-Анжелесийн “Титан Меркюри” багийн бүрэлдэхүүнд орж, түрүүлж байсан билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
0
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.