Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Амьдралдаа яах учраа олохгүй ТӨӨРЧ БУДИЛЖ яваа хүмүүст хэрэгтэй 17 зөвлөмж

Ажил, амьдрал, хайр сэтгэлийн харилцаа гээд л бүх зүйл тань нуран унаж байгаа мэт санагдаж, яах учраа мэдэхгүй төөрч явна уу та? Хэрвээ тийм бол доорх энгийн алхамуудыг туршаад үзээрэй.


Ажил, амьдрал, хайр сэтгэлийн харилцаа гээд л бүх зүйл тань нуран унаж байгаа мэт санагдаж, яах учраа мэдэхгүй төөрч явна уу та? Хэрвээ тийм бол доорх энгийн алхамуудыг туршаад үзээрэй.

1. Өөртөө үнэнч байж, хязгаараа мэддэг бол.

Дуусгаж чадахгүй олон арван төлөвлөгөөгөө цуцлаад, зөвхөн нэг зүйл дээр л төвлөрч сур.

2. Өдөр бүр 10-15 минутыг өөрийнхөө “хувийн хөгжлийн цаг” болго.

Энэ үедээ өдөр тутмын ажил, ачааллаасаа хэсэг зуур холдоод ном унших, дуу сонсох, гүйх зэрэг хувь хүнийхээ хөгжилд хэрэгтэй зүйлсийг хийж бүтээгээрэй.

3. Юу таныг ингэж их зовоогоод, төөрөгдөлд оруулаад буй шалтгааныг олж тогтоо.

Тэгсэн цагт та энэ нөхцөл байдлаас гарах арга замыг олох болно.

4. Таны бодол, хандлагыг өөрчлөх ном уншиж, кино, нийтлэл, нэвтрүүлэг үзээрэй.

Ингэснээр та цоо шинэ эрч хүчээр цэнэглэгдэх болно.

5. Аян замд гарч, толгойгоо сэргээ.

Нэгэн хэвийн амьдралын хэвшлээсээ гарч, өглөө эрт уул руу алхаж, замын машинд дайгдан аялалд гарч ч болох юм шүү.

6. Дарга, эсвэл багш, дасгалжуулагчтайгаа ярилц.

Ажил тань таалагдахгүй байгаа бол өөр ямар арга замаар энэ байдлыг өөрчилж болох тухай, багштайгаа яагаад тэр хичээлд огт сонирхол төрөхгүй байгаа тухай чөлөөтэй ярилцаад үзээрэй. Ингэж байж л энэ байдлыг өөрчлөх арга замыг олох болно.

7. Фэйсбүүк, инстаграм зэрэг сошл медиа сүлжээнүүдээс хэсэг зайгаа барь.

Магадгүй энэ л таныг өөртөө эргэлзэж, өрөөл бусдын амжилттай өөрийгөө харьцуулаад буй гол шалтгаан ч байж мэдэх юм шүү.

8. Үнэн сэтгэлээсээ хийх дуртай зүйлээ олоод, түүнийгээ тогтмол хийж бай.

Цанаар гулгах, сагсан бөмбөг тоглох, бэлтгэл хийх гээд ёстой юу ч байж болно. Гол нь тэр зүйлийг хийсний дараа сэтгэл санаа тань сайжирч, эрч хүчээр цэнэглэгддэг байх хэрэгтэй. Хэрвээ ийм зүйл хараахан байхгүй байвал олон зүйл туршаад үз. Тэр дундаас аль нэг нь танд тэр сайхан мэдрэмжийг өгч л таарна.

9. Хийх ёстой бүх зүйлээ жагсааж бичээд чухлын дарааллаар нь ангил.

Хэзээ, яаж дуусгахаа мэдэхгүй хэт олон зүйл дунд төөрөлдөж явна уу. Тэгвэл тэр бүгдээ цаасан дээр жагсааж бичээд аль нь үнэхээр чухал бөгөөд ойрын хугацаанд хийж дуусгах ёстой зүйл вэ гэдгээр нь дараалуулан бич. Яг энэ дарааллынхаа дагуу цэгцтэй, тайван ажилла.

10. Ингэсний дараа хийсэн зүйлсээ нэг нэгээр нь тэмдэглэ.

Ямар нэгэн зүйлийг хийж дуусгаад, хийх ёстой зүйлсийнхээ жагсаалтаас дарж хаях тэр мэдрэмж ямар сайхан гээч.

11. Ажил ба хувийн орчноосоо хэрэггүй зүйлсийг ялгаж хая.

Ядаж л хүрээлэн буй орчин тань эмх цэгцтэй байвал байдал арай дээрдэнэ шүү дээ.

12. Бодлоо уудалдаг дэвтэр гарга.

Таныг зовоогоод буй бодлууд, эсвэл хариултуудыг нь үл мэдэх асуултууд гээд толгой дотор эргэлдэж буй бүх зүйлээ уудлан гаргах хамгийн сайхан арга юу гээч? Мэдээж тэмдэглэл хөтлөх.

13. Хэрэгтэй үедээ ҮГҮЙ гэж хэлж бай.

“Үгүй, би энэ ажлыг хийж чадахгүй. Яагаад гэвэл надад хийж дуусгах ёстой маш олон зүйл байна” гээд л шулуухан хэлчихээд та дараа нь асар их стресс, шаналалд орохгүй шүү дээ.

14. Дасгал хөдөлгөөн хийж, эд эсээ эргэлтэд оруул.

Зарим хүн стресстэж, төөрөгдөлд орсон үедээ алхаж, эсвэл дасгал хөдөлгөөн хийдэг.Ингэж эд эсээ эргэлтэд оруулснаар сэтгэл санааны байдал ч дээшилдэг юм шүү.

15. Таныг хайрлаж, тусалж, дэмждэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.

Сэтгэл санааг тань улам доош татах биш дэмжиж, эргээд бүх зүйл сайхан болох мэт гэгээлэг сайхан мэдрэмжийг өгдөг хүмүүстэй уулзаж, ярилц.

16. Бүх зүйл таны гарт байгаа гэдгийг мэдрүүлэх жижиг өөрчлөлтүүдийг ч хийж болно.

Үсээ тайрах, амьдарч байгаа газраа солих гэх зэрэг жижигхэн хирнээ, сэтгэл санаа, амьдралд тань тодорхой өөрчлөлт үзүүлэх алхмуудыг айх зүйлгүй хийгээд үз.

17. Өөрийгөө урамшуул.

Эцэст нь “Бүх зүйл сайхан байна. Хэдий хэцүү байсан ч чи чадах ядахаараа хичээж байгаа шүү. Энэ чинь л хангалттай” гэх урмын үгийг та өөртөө байнга хэлж байгаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
Уржигдар
"Anger management" буюу уур уцаараа удирдах 6 арга
3
Уржигдар
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
7
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.