Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"WIFI" НУУЦААР ХЭРЭГЛЭЖ байгаа хүнийг ингэж мэдээрэй

Төхөөрөмжийн заалт, IP хаяг, программын тусламжтай олж болох юм.


Интернет эрчимтэй хөгжсөн өнөө үед гэр, албан тасалгаандаа "wifi" төхөөрөмж суурилуулах нь ихэсжээ. Гэхдээ ямар ч холболт, сүлжээний хязгаарлалтгүй үед танай интернетийг өөр нэгэн хулгайгаар хэрэглэж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс дараах аргуудыг ашиглан "зальт этгээд"-ийг илрүүлээрэй. 

Төхөөрөмжийн заалт

How do I know if someone is stealing my Wi-Fi connection?

Олон хэрэглэгч төхөөрөмжид нэвтэрсэн үед шалтгаангүйгээр хурд удаашрах, саатал үүсч болно. Зарим “wifi” төхөөрөмж хэдэн хэрэглэгч интернетэд холбогдож байгааг илтгэх заалттай байдаг. Харин тийм заалтгүй бол өөрийн бүх төхөөрөмжийг  интернет холболтоос салгасны дараа төхөөрөмж интернет цацаж байгаа эсэхийг нягтлаарай. 

Компьютерээр шалгах

How do I know if someone is stealing my Wi-Fi connection?

Интернетэд холбогдсон компьютерээ асаагаад, цонх+R товчийг дарж, “cmd” гэж бичээд хайгаарай. Ингээд “ipconfig” гэж хайлт хийснээр “default gateway” гэсэн цэс гарна. Энэ нь тус компьютерийн холбогдсон сүлжээг ашиглаж байгаа нийт хэрэглэгчдийн IP хаяг юм.

How do I know if someone is stealing my Wi-Fi connection?

Гэхдээ IP хаяг бүр өөр учир, гадны хаягийг ялгахын тулд “mac address”, “attached devices”, “my network” зэрэг цэсүүдийн аль нэгээс харах боломжтой. Таны компьютерийн системээс хамааран дээрх гурван цэсний аль нэг нь гарч ирэх юм. 

Програм ашиглах

Дээрх аргууд амжилтгүй болвол интернет төхөөрөмжийнхөө тохируулгыг өөрчлөөрэй. Ингэхдээ дараах үнэгүй программуудаас ашиглаж болох юм. 

-Zamzom Wireless Network Tool
-BitMeter
-Wireshark
-Networx 

Зөвшөөрөлгүй хэрэглэгч илэрвэл нууц үгээ солиорой.

How do I know if someone is stealing my Wi-Fi connection?

Ингээд үл таних хэрэглэгч танай интернетийг зөвшөөрөлгүй хэрэглэж байгааг олж мэдвэл хөршийгөө хардахаасаа өмнө нууц үгээ солиорой. Төрсөн он сар, чухал шаардлагатай огноо, амархан үг,  үсэгтэй байхаас илүү нууцлал ихтэй тохируулах хэрэгтэй. Ингэхдээ дараах зарчмыг баримтлаарай.

-8-аас дээш тэмдэгттэй байх

-Том, жижиг үсэг ашиглах

-Тоо, тэмдэгт (".*+№ гэх мэт) хэрэглэх

-Өөрийн нэр, хаяг, утасны дугаараа ашиглахгүй байх хэрэгтэй.

 

Эх сурвалж: Softonic.com

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.24
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
16 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
35
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.