Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эмэгтэй улстөрчдөд боломж олгодог сайхан цаг хэзээ ирэх вэ?


Европын холбооны хамгийн гол тоглогч Германы канцлераар Ангела Меркель дахин тодров. Тэр бол дэлхийн улстөр дэх хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг. 

Харин энэ бол Канадын "Мөрөөдлийн кабинет". Кабинетийнх нь хамгийн чухал 15 албыг эмэгтэйчүүд тэргүүлдэг. 

Энэ бол Токио хотын захирагч Юүрико Койке. Токио хот яагаад хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг вэ гэдгийн нэг нууц нь ухаалаг, ажил хэрэгч энэ эмэгтэйтэй холбоотой.

Харин Улаанбаатар хотыг үеийн үед эрэгтэйчүүд удирдаж ирсэн. НИТХ болон Нийслэлийн Засаг даргаар нэг ч эмэгтэй ажиллаж байгаагүй гээд бод доо. 

Яг одоо ажиллаж буй НИТХ-ын 46 төлөөлөгчийн 9 нь эмэгтэй. 

Гэвч тэдэнд ерөөсөө боломж олгодоггүй. Тун саяхны үйл явдлын нэхэн санавал НИТХ-ын даргад эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нэр дэвшихэд реакц ямар байв аа? Эмэгтэй нэр дэвшигчийг газар дор олтол нь муулж, байж боломгүйгээр дайрч давшилсэн шүү дээ. 

Зөвхөн эмэгтэй гэдгээс нь шалтгаалж элдвээр дайрч, давшилдаг ийм нөхцөлд мэдлэг, чадвартай олон эмэгтэй удирдах албанд өрсөлдөж, нэр дэвшвэл бид ингэж дайрсаар л байх уу? НИТХ-д мэдлэг, боловсролтой олон чадварлаг эмэгтэй бий шүү дээ. 

Улаанбаатар бол хөгжиж буй хот. Энд олон асуудал, олон боломж бий. Магадгүй энэ хотыг эмэгтэй хүний нүдээр харж, асуудалд хандвал олон зүйлс шийдэгдэх боломжтой ч байж мэднэ. 

"Улстөрд сайхан юм хэлүүлмээр бол эрэгтэй хүн, сайн юм хийлгэмээр бол эмэгтэй хүнд даатга" гэсэн Маргарет Тетчерийн алдарт үг бий. Энэ үг үнэн гэдгийг бид олон удаа харж байна даа. 

Эмэгтэй улстөрчдөд эрх тэгш боломж олгодог сайхан цаг хурдан ирээсэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
4 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
5 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
11 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
8
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.