Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Өнөөдөр 65 нас хүрсэн В.Путиний спортын хобби

Яагаад тэр ийм залуу харагдана вэ? Нууц нь спорт.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр 65 нас хүрлээ. Тусгай албаны офицер асан тэрбээр улс төрийн замналаа Ерөнхийлөгч Борис Ельциний үед эхэлсэн. Эхлээд Холбооны аюулгүй байдлын албаны захирал, дараа нь Ерөнхий сайд болж байсан билээ. 2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгч болсон түүнд депутат, амбан захирагчаар ажиллаж байсан туршлага байсангүй. Гэвч задлан шинжлэх төрөлхийн авьяас, тусгай албаны мэдрэмж нь хойд хөршийн улстөрийн ертөнцөд байр сууриа бэхжүүлэн, мандахад нь тус болсон юм.

Владимир Путин засгийн эрхэнд гараад 17 жил болж байгаа бөгөөд хэт удлаа хэмээн сөрөг хүчнийхэн шүүмжилдэг. В.Путин улстөрийн карьераа үргэлжлүүлэх эсэх талаар өөрөө албан ёсоор мэдэгдээгүй байна.
65 настай В.Путин одоо ч хөнгөн шингэн хэвээр. Өнгөрсөн зун Тувад зун амрахдаа цээж нүцэглэн, загасанд явж, усанд сэлж байсан зураг нь олон нийтийн сүлжээний ярианы сэдэв болж байлаа. Яагаад тэр ийм залуу харагдана вэ? Нууц нь спорт.

11 наснаасаа тэр жүдо, самбо бөхөөр хичээллэж эхэлсэн. Самбо бөхөөр Ленинград хотын аварга болж байв. Ерөнхийлөгч болсон хойноо ч тэр спортоор байнга хичээллэж байгаа. Бөх төдийгүй усанд сэлэлт, морь, буудлага, хоккей гээд түүний хичээллэдэг спортын төрөл маш олон.

Улсын Ерөнхийлөгч нь спортыг дээдлээд эхлэхээр Оросын баячууд ч спортод мөнгө хаяж эхэлсэн. Улстөр, бизнест амжилт олсон олон эрхэм спорт холбоодын удирдлагад ажиллаж, хөрөнгө оруулалт хийж байна. Мөн В.Путин нэр хүндээ ашиглан, олон том уралдаан тэмцээнийг зохион байгуулах эрхийг Орост авчирч чадсан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
5 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
6 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
6 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
28
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.