Хайх зүйлээ бичнэ үү

мин

У.Хүрэлсүхэд Д.Медведев, Ли Көцян нар баярын цахилгаан ирүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд баярын цахилгаан ирүүлсэн байна.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.Медведев нар баярын цахилгаан ирүүлжээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян мэндчилгээндээ “Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх таныг Ерөнхий сайдаар томилогдсон таатай мэдээ дуулаад миний бие БНХАУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс танд чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна.

БНХАУ, Монгол Улс уул, усаар холбогдсон найрсаг хөршүүд мөн. Хятадын тал хоёр орны харилцааг чухалчлан үзэж, Монголын талтай хамтын чармайлт гаргаж, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, бүхий л салбарын бодит хамтын ажиллагаа болон найрсаг харилцааг гүнзгийрүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд илүү ахиц гаргахад бэлэн байна” хэмээжээ.

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.Медведев “ОХУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа таныг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт албанд томилогдсонд баяр хүргэе. Орос, Монгол хоёр улс найрамдалт сайн хөршийн түншлэлийн харилцаатай билээ.

Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, тээврийн бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй болон бусад салбарт харилцан ашигтай томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь манай хоёр орны урт хугацааны ашиг сонирхолд нийцнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.19
Ирэх оны долдугаар сард Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудал ашиглалтад орно
2
2018.12.17
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад хийсэн айлчлалын дүн
3
2018.12.14
Ерөнхий сайд нар Хамтарсан мэдэгдэл гаргалаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
16
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.