Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Монголдоо төдийгүй дэлхий дахинд шинэ давлагаа үүсгэж буй 5 хувцас загварын брэнд

Mariefranceasia загварын цахим хуудаст “Монгол: Азид загварын зүг чигийг тань тодорхойлох шинэ чиг” гэх нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.


Mariefranceasia загварын цахим хуудаст “Монгол: Азид загварын зүг чигийг тань тодорхойлох шинэ чиг” гэх гарчигтай нийтлэлд Монголын тэргүүлэх хувцас загварын брэндүүдийг онцолжээ. Тус нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэе.


Монгол Улс магадгүй хувцас загварын тухай бодох үед хамгийн сүүлд толгойд тань орж ирэх газар байж мэдэх юм. Гэхдээ эл орны шинэ үеийн хувцас дизайнерууд загварын салбарт хувьсгал хийж буйг та доорх брэндүүдээс харж болно.

Өнгөрсөн жил ардчилалтай золгосны 25 жилийнхээ ойг тэмдэглэсэн Монгол орон олон жилийн колоничлолын дарлалаас ангижирсныхаа дараа сэргэн босож, загварын салбарт хүртэл томоохон дэвшлүүд гарч эхэлсэн билээ.

Улсын нийслэл Улаанбаатар хотод байрлах Урлах эрдмийн дээд сургууль дээр Улаанбаатар загварын долоо хоног зохион байгуулагддаг. Олон үзэгчтэй “Mongolia’s Next Top Model” нэвтрүүлэг дотоодын хувцас дизайнеруудаа ч багагүй дэмждэг нь тус салбарыг дотоодынхон нь сайн дэмжлэг үзүүлж буйн тод жишээ юм.

Бусад Азийн орнуудтай адил Монголчууд ч Япон, Солонгост дэлгэрч буй трендүүдийг дагадаг. Үүнээс гадна монгол дизайнерууд загварууддаа Монгол үндэсний хэв маягаа шигтгэж, хуучны техник, даавуу материалыг орчин үеийн загварын элементүүдтэй чадварлагаар холбож байна.

Ингээд Улаанбаатар хотоос олж болох Монголын хамгийн шилдэг 5 дизайнер болоод дэлгүүрийг харцгаая.

1. Michel&Amazonka

Fashion Asia Awards наадмаас шилдэг дизайнерын “Best Designer Pret-a-Porter” шагналыг хүртсэнээс хойш Michel&Amazonka эрчимтэй сайжирч, Монголын хамгийн шилдэг залуу дизайнеруудын төлөөлөл болоод байна. Энэ брэндийн ард байдаг бүтээлч сэтгэлгээтэй бүсгүйчүүд бол Янжиндулам, Нямханд гэх эгч дүүс юм. Тэдний нэг цуглуулга “Mongolia’s Next Top Model” нэвтрүүлэг дээр толилуулж байв.

2. Гоёо

Гоёо гэдэг нь монгол хэлний “гоо сайхны бодит илэрхийлэл” гэх утгатай үг аж. Тус брэндийн энгийн бөгөөд минималист ноолууран эдлэлийн загваруудаас энэ үгийн утга илэрхий харагдана. Тэдний загваруудыг Монголын өргөн уудам, үзэсгэлэнт хөдөө нутгаас урам зориг авч хийдэг байна. 1993 онд байгуулагдсан энэхүү брэндийн хувцаснууд нь өнөөгийн Монголын загварын элитүүдийн хувцасны шүүгээнд заавал байдаг хувцаснуудын нэг юм.

3. White Comma

Сор Ганболд Балтис болон Б.Алтангадас (“Гоёо” брэндэд ажиллаж байсан) гэх бүсгүйчүүд 2014 онд энэхүү брэндийг үүсгэн байгуулжээ. Тэд Токиогийн загварын чиг хандлагаас санаа авч гол цуглуулгуудаа эртний кимоногийн материал болон монгол арьс, хятад торгоор урладаг байна.

4. Мандхай

Хэрэв та загварлаг ноолууран эдлэлүүдийг хайж байгаа бол Мандхай брэнд танд яг тохирно. Тэдний зорилго тун энгийн: Ахимаг насныханд шинэлэг, гайхалтай загвартай, биед эвтэйхэн ноолууран хувцаснуудыг санал болгох юм. Мандхайн цуглуулгуудад хөнгөн даашинзууд, өмд, пиджак, юубка зэрэг багтдаг.

5. Гумуда

Монголын хувцас загварын дизайнеруудын бүтээлүүдийг нэг дор нэгтгэж чадсан Гумуда консепт дэлгүүрийн уриа бол “Бахархалтайгаар Монголд урлав”. Н.Хулан гэх бүсгүйн үүсгэн байгуулсан энэхүү дэлгүүрээс та Монголын төрөл бүрийн дизайнер, брэндүүдийн бүтээгдэхүүнүүдийг олж чадна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.