Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монголчууд Путиныг бишрэгч Ерөнхий сайдтай болсон тухай нийтлэл гадны хэвлэлд гарчээ

“Quartz” сайтад “Монголчууд Путиныг бишрэгч, шийдэмгий сайдтай боллоо” нэртэй нийтлэл тавигджээ.


Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүх томилогдоод удаагүй байна. Шинэ Ерөнхий сайдын талаар гадаадын хэвлэлүүдэд ч онцолж эхэлсэн. Америкийн “Quartz” сайтад “Монголчууд Путиныг бишрэгч, шийдэмгий сайдтай боллоо” нэртэй нийтлэл гарчээ.

Screen Shot 2017-10-06 at 3.35.06 PM

Монгол Улсын Ерөнхий сайд  “Нударга” хочит У.Хүрэлсүх фэйсбүүк хуудаснаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай төстэй байдлаар зураг нийтэлдэгээрээ алдартай. Монголын Харли сонирхогчдын холбоог тэргүүлдэг, хурандаа цолтой У.Хүрэлсүх есдүгээр сард Ерөнхий сайдын ажлаа өгсөн Ж.Эрдэнэбатын суудлыг эзэлж байна.

Russia's Prime Minister Vladimir Putin stands next to a horse during his working visit to the Siberian Khakasiya region, near Karatash settlement outside the city of Abakan February 25, 2010.

3 сая хүн ам бүхий хязгаарлагдмал зах зээлтэй Монгол Улс гадаад зах зээлд төдийлөн нөлөөлдөггүй ч төрийн тэргүүн сайд нь солигдоход Хойд Солонгос тэргүүтэй улсад таатай байдал үүсч болох юм. Хойд Солонгос Монголоор дамжуулан олон улстай харилцсаар ирсэн. “Монгол Улс эртнээс л Солонгосын хойг дахь дүр зургаа амжилттай бүтээсэн. Хойд, Өмнөд Солонгос аль аль нь итгэж болох цор ганц улс Монгол болж байна” гэж Колумбын их сургуулийн Солонгос судлаач эрдэмтэн Чарлес Армстронг бичиж байлаа.

Image may contain: 2 people, sky

“Монголын Засгийн газар Пхеньян болон АНУ-ын зуучлагч болсоор байна. Сүүлийн жилүүдэд АНУ, Япон зэрэг улсын төлөөлөгчид Хойд Солонгосын төлөөлөгчидтэй уулзах хамгийн тохиромжтой газар Бээжин, Москвад гэхээс илүү Улаанбаатар байв. Хойд Солонгос эртнээс л Монгол Улстай төдийлөн сөргөлдөж, хурцадмал байдал үүсгэж байсангүй“ гэж Канадын их сургуулийн багш, Монгол судлаач эрдэмтэн Жулиан Диеркес хэлжээ. Монгол Улсын шинэ Ерөнхий сайд шинээр сонгогдсон жүдо бөхийн тамирчин Ерөнхийлөгчтэйгөө улс төрд биш юм гэхэд эдийн засагт хамтран ажиллахаас аргагүй. Учир нь Олон Улсын Валютын сангийн хөтөлбөр ёсоор Монгол Улс 440 сая ам.долларын санхүүжилт буюу нийт 5.5 тэрбум орчим ам.долларын хөнгөлттэй зээлд хэдийн хамрагдсан билээ. 

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
34
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.