Хайх зүйлээ бичнэ үү

мин

Ираны баг Жордан Барроузд урилга илгээлээ

Иранчууд Жордан Барроузтай гурван барилдааны гэрээ л байгуулах бодолтой байгаа гэнэ.


“Ираны чөлөөт бөхийн “Бимех Рази” клуб ирэх 12 сард болох клубуудын ДАШТ-ий үеэр Лондонгийн олимпийн аварга, дэлхийн 4 удаагийн аварга, Америкийн бөх Жордан Барроузыг эгнээндээ нэгтгэх бодолтой байна” гэж Ираны “ISNA” агентлаг мэдээлжээ.
Энэ жил 4 дэх удаагаа явагдах клубуудын ДАШТ 12 дугаар сарын 7-8-нд Тегеран хотод болно. Өмнө нь хоёр удаа Иранд явагдахад хоёуланд нь Ираны "Бимех Рази” баг түрүүлж байлаа. Өнгөрсөн жил Украин улс тус тэмцээнийг Харьков хотод хүлээн авахад  Америкийн “Титан Меркюри” финалд Ираны “Бимех Рази”-г ялан, түрүүлсэн билээ.

“Бимех Рази” клубуудын ДАШТ-д орох эрхээ хараахан аваагүй байгаа ч Ираны лигийн тэмцээнд хэсгээсээ шалгараад байгаа. Энэ багт Риогийн олимпийн аварга Хасан Яздани, дэлхийн хошой аварга Реза Яздани нар барилдаж байгаа. Иранчууд Жордан Барроузтай гурван барилдааны гэрээ л байгуулах бодолтой байгаа гэнэ. Клубуудын ДАШТ-ий шөвгийн найм, хагас шигшээ, финалын барилдаанд Жордан барилдаад ямар хэмжээний цалин мөнгө авах нь тодорхойгүй байгаа юм.
"Бимех Рази” багийн менежер Кимаарс Мехраби “Барроуз бидний урилгыг хүлээн авна гэдэгт найдаж байна. Тэр Иранд болсон дэлхийн Цомын тэмцээнд хоёр удаа оролцож байсан. Иран улс таалагддаг гэдгээ ч нэг бус удаа зарлаж байсан хүн. Ираны бөхийн хорхойтнууд түүнийг элэгсэг дотно хүлээн авдаг, энэ удаад ч бас тэгнэ гэдэгт итгэж байна” гэж “ISNA” агентлагийн сурвалжлагчид ярьжээ.
Ираны багийн гол өрсөлдөгч Америкийн Лос-Анжелесийн “Титан Меркюри” багт Риогийн олимпийн баатар Кайл Снайдер барилдаж байгаа. Тэмцээний шагналын сан 50 мянган доллар. Түрүүлсэн баг 25 мянга, мөнгө, хүрэл медальт баг тус бүр 15, 10 мянган доллар хүртэх юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
15 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
10
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.