Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

UB.LIFE-ийн туршилт: Пөөх, Jaguar унах юм уу?


Jaguar. Энэ нэрийг харахад л хурд хүчтэй, тансаг зэрэглэлийн машин төсөөлөгдөж байгаа биз дээ. Их Британийн нэрийн хуудас болсон Jaguar машиныг өмнө нь голдуу спорт загвараар үйлдвэрлэдэг байжээ. Тэгвэл саяхнаас Jaguar брэнд SUV буюу бидний нэрлэж заншсанаар дунд оврын жийптэй болжээ. Jaguar F-Pace гэвэл машин сонирхогчид андахгүй мэдэх болов уу. 

Автомашины зах зээлд тэргүүлэгч “Ford” компани Jaguar болон Land Rover-ийг Энэтхэгийн “Tata Motors”-д 2008 онд борлуулсны дараа олон төрлийн шинэчлэл Jaguar брэндэд хийгдэж байна. Түүний нэг нь энэхүү час улаан өнгөт SUV юм. Мэдээж өөр өнгөөр захиалаад хийлгүүлэх ч боломжтой. “Build your own Jaguar” буюу “Өөрийн Jaguar-ийг өөрөө бүтээ” гэсэн уриатайн хувьд машины бүхий л тоноглолоо хэрэглэгч хүсэл сонирхолдоо нийцүүлэн захиалдаг гэнэ. Энэ нь ч тансаг зэрэглэлийг илтгэх хэмжүүр болдог аж. 

Тэгвэл энэ удаагийн Ub.Life-ийн туршилт буландаа автомашины олон улсын үзэсгэлэнгүүдээс нэлээд их шагнал түүсэн Jaguar F-Pace-ийг онцолж байна(Шагналын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу). Jaguar-ийн Монгол дахь албан ёсны дилер "Вагнер Ази Автомотив" ХХК-ийн борлуулж буй дуу, дүрсний гайхамшгийг мэдрүүлсэн эл машины тухай манай туршилтын “туулайнууд” юу гэж ярихыг хамтдаа сонирхоцгооё. 

Ub.Life-ийн туршилт буланд Ц.Дагвасүрэн, Н.Эрдэнэцэцэг, Г.Одбаяр нар оролцож байна. Jaguar машины Монгол дахь дилер “Вагнер Ази Автомотив” ХХК-ийн гүйцэтгэх захирал Гаррет Вилсон туршилтын “туулайнуудад” машинаа танилцууллаа.  

 

Анхны сэтгэгдэл 

Ц.Дагвасүрэн 

Яг үнэнийг хэлэхэд цоо шинэ машин зураас гаргахвий гэж санаа зовж байлаа. Дажгүй тойроод ирлээ шүү. Энэ машинд суухад их тухтай юм. Хааз гишгэх үед тэр дуугарч байгааг нь. 

Өнөөдрийн туршилтад унасан машины хувьд нэг их хүчтэй биш санагдлаа. Мотор нь 3.0-той учраас тийм байх. Гэхдээ хурд бол сайн авч байна лээ. Өнгө, загвар талаасаа харвал эмэгтэй хүнд тохирох болов уу. Гэхдээ Гарретийн тайлбарласнаар энэ машиныг захиалж авах хэрэгтэй гэсэн. Өнгө будаг, салоны чимэглэл бүгдийг өөрийн сонголтоор бүтээнэ гэсэн үг. Ер нь тансаг зэрэглэл гэдэг тухайн бүтээгдэхүүн яг эзэндээ тохирч байхын нэр шүү дээ. 

Г.Одбаяр 

Их тухтай санагдлаа. Нэмэлт тоноглолууд сайн юм. Хөгжмийн дуугаралт маш их таалагдсан. Хурдны хайрцаг супер санагдсан шүү. 

Миний хувьд Lexus-ийн SUV загварыг унадаг. Харьцуулахад салон, тухтай байдал зэрэг нь хамаагүй илүү юм байна. Мөн "Вагнер Ази Автомотив" компаниас энэ машиныг худалдаж авбал таван жилийн хугацаанд хуваарьт засвар үйлчилгээг үнэгүй хийж өгнө гэсэн. Энэ хаана ч байхгүй давуу тал болов уу.  

Н.Эрдэнэцэцэг

Туршилтын жолоочоор Английн Jaguar брэндийн машиныг унаж үзлээ. Туршилтад орох саналыг анх сонсоод “Пөөх, Jaguar унах юм уу” гэж бодсон шүү.

Эмэгтэй хүн учраас юуны урьд машины өнгийг анзаарсан. Час улаан өнгөтэй учраас их таалагдлаа. Мөн тав тух сайтай юм. Гэр бүлээрээ аялалд явахад ч тухтай байх болов уу. Мөн эмэгтэй жолоочийн хувьд дөрвөн талаасаа камертай нь маш их таалагдсан. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
2 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
4
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.