Хайх зүйлээ бичнэ үү

мин

АНУ, Мексикийн хил дээрх асар том БАЯРЫН ШИРЭЭ


Нууцлагдмал уран бүтээлч JR АНУ болон Мексикийн хил дээр асар том баярын ширээ “засжээ”. Тэр ширээн дээрээс аварга том хоёр нүд ширтэх аж. Францын уран бүтээлч JR энэхүү инстоляциа “Аварга баярын ширээ” хэмээн нэрлэсэн бөгөөд ширээ хоёр орны хил дээр байрлах төмөр хашаагаар яг тэнцүү хуваагджээ.

Тэр нүд нь “мөрөөдөгчийн нүд”-ийг илэрхийлж байгаа хэмээн уран бүтээлч инстаграмдаа тайлбарлажээ. Баярын ширээг хоёр талаас цугласан иргэд бүгд улс төрийн асуудлыг түр зуур мартаад баярлаж, цэнгэхэд зориулсан байна. “Энэ ширээнээс хоёр орны хүмүүс яг адилхан хоол идэж, адилхан ус ууж, адилхан хөгжмийн аянд бүжиглэнэ. Харин голд нь мөрөөдөгчийн нүд. Бид тэр ханыг хэсэг зуур ч гэсэн мартана” хэмээн бичсэн байна.

Хар нүдний шил, бүрх малгайнаас нь бусад нь үл танигдах энэ уран бүтээлчийн хүчирхэг инстоляциуд нь дэлхий дахины анхаарлыг татаад байгаа юм. Тэр эдгээр бүтээлээрээ үл хайхарч болохгүй нийгмийн шударга бус явдлуудыг олны анхааралд оруулахыг зорьдог байна.

Тэр өмнө нь нэг настай Мексик хүү Кикитогийн зургийг асар том самбарын хэмжээгээр хэвлэсэн ажлаа мөн хоёр орны хил дээр байрлуулж байсан билээ. Гэвч тэр инстоляцийг удалгүй буулгаж авсан юм.

 

Last day ✌️

A post shared by JR (@jr) on

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
2
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.