Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Асашёорюүгийн ахын хүү Тацүнами дэвжээнд элсэнэ

Кашива хотын дунд сургуулийн сурагч С.Бямбасүрэн баг болон хувийн тэмцээнд тус бүр хүрэл медаль зүүсэн амжилт үзүүллээ.


Өнгөрсөн амралтын өдрүүдэд Бүх Японы аварга шалгаруулах өсвөрийн сүмочдын тэмцээн болж өнгөрлөө. Японы Чиба мужийн Кашива хотын дунд сургуулийн сурагч С.Бямбасүрэн баг болон хувийн тэмцээнд тус бүр хүрэл медаль зүүсэн амжилт үзүүллээ. Энэ жил 18 нас хүрсэн энэ залуу бол  Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Д.Сугаррагчаагийн хүү. Өөрөөр хэлбэл мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюүгийн авга дүү гэсэн үг.

Ирээдүйтэй сүмоч болох шинжтэй хэмээн мэргэжилтэн, шинжээчдийн анхаарлыг татаж байсан С.Бямбасүрэн “Тацүнами” дэвжээнд элсэхээр болсон байна. Өсвөрийн сүмочдын тэмцээний дараа тэр сэтгүүлчдэд “Чадвал 11 сарын башёгоос мэргэжлийн сүмод барилдмаар байна. Зорилго бол хамгийн хүчтэй бөх болох” гэж ярьжээ.
С.Бямбасүрэн 2015 онд Зүүн Японы аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. 5 настайгаасаа жүдо, 11 наснаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн, мэдээж үндэсний бөхөөр ч барилддаг олон төрлийн авьяастай. 1.84 метр өндөр, 96 кг жинтэй.
“Тацүнами” дэвжээний ояката нь “Оошима” дэвжээнд барилдаж байсан комүсүби асан Асахиютака. Түүхэндээ 3 ёкозүна, 3 озэкитэй байсан том дэвжээ бөгөөд манай бөх Мооконами Г.Базарсад барилдаж байсан дэвжээ юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
27
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.