Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Өнгөрсөн жил Монголд ядуурал хэр их байсан бэ?

Хариултыг энэ сарын 17-н Дэлхийн банк Үндэсний статистикийн хороотой хамтарч танилцуулна.


Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Жон-Паскаль Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяатай уулзлаа.

Жон-Паскаль 2017 оноос Монголд томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд Дэлхийн Банкнаас гаргадаг Монгол дахь макро эдийн засгийн дүн шинжилгээ, төлөөллийг боловсруулах болон Монголын эдийн засгийн тойм зэрэг эдийн засгийн төрөл бүрийн судалгааг бэлтгэх ажлыг ахалж байгаа аж.

Үндэсний статистикийн хороо Дэлхийн банктай хамтран Монгол Улсын 2016 оны ядуурлын тооцооны үндсэн үр дүнг 10 дугаар сарын 17-нд буюу олон улсын ядуурлын өдрөөр танилцуулна.

Уулзалтын үеэр Жон-Паскаль “Дэлхийн банк Монгол Улсын төсвийн зардлын тойм судалгаа хийж байгаа. Үүний үр дүнгийн тайланг ирэх оны нэгдүгээр сард багтааж гаргах зорилготой ажиллаж байна. Тойм судалгаагаар Эдийн засгийн өсөлт хөгжлийг дүгнэхээс гадна өнөөдөр тулгамдаж буй асуудлаас сонгон авч анализ  хийдэг. Танайхаас гаргаж байгаа мэдээллийг харахад ойлгомжтой ч бидэнд илүү нарийвчилсан мэдээллийн бааз хэрэгтэй. Энэ тал дээр цаашид илүү ойр хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн банк танай байгууллагын гол хэрэглэгч. Мөн танайхаас гаргадаг сар бүрийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын мэдээнд үндэслэн өөрсдөө мэдээлэл боловсруулдаг. Цаашдаа сар бүр Монголбанк, эдийн засгийн байгууллагууд, судлаачид, эрдэмтэдтэй хамтран цаг үеийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Үүнд томоохон мэдээллийн бааз, суурь болсон танай байгууллагаас оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
37
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.