Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Месси шигшээ багаа "ОХУ 2018"-д хөтлөн орууллаа

Өмнөд Америкаас Бразил, Уругвай, Аргентин, Колумб “ОХУ 2018”-д шууд оролцож, харин Перугийн шигшээ Шинэ Зеландтай нэмэлт тоглолт хийх боллоо.


Аргентиний шигшээ баг “ДАШТ 2018”-д оролцож чадахгүй юм биш биз хэмээн түгшиж байсан фэнүүдийн санаа амарлаа. Өчигдөр шөнө Өмнөд Америкт “ОХУ 2018” ДАШТ-ий урьдчилсан шатны сүүлчийн тоглолтууд явагдаж, ДАШТ-д шууд оролцох 3 эрх, нэг нэмэлт тоглолтын эрхийн төлөө 6 баг тулаанд орсон. Бразилийн баг нэгэнт эрхээ авчихсан байгаа бол үлдсэн эрхийн төлөө Уругвай, Чили, Колумб, Перу, Аргентин, Парагвай улсууд өрсөлдсөн. Сүүлийн тойргийн өмнө Уругвай 28, Чили 26, Колумб 26, Перу 25, Аргентин 25, Парагвай 24 оноотой байлаа.   

Сүүлийн хэдэн тоглолтод гоол оруулж чадаагүй Аргентиний шигшээ баг Эквадорын талбайд зочлоэ тоглож, яллаа гэхэд 28 оноотой болно. Гэхдээ Чили, Колумбын шигшээ багууд тус бүр ялчихад 29 оноотой болж, Аргентиний баг шууд орох эрх авч чадахгүй болоод байлаа. Дээр нь Бразилийн зарим фэнүүд сүүлийн тойрогт Чилитэй тоглох шигшээ багаа санаатайгаар ялагдаж, Аргентиний ДАШТ-д орох эрхийг хаахад туслахыг уриалж байв. Гэвч Бразилийн шигшээ багийн дасгалжуулагч Тите шударга үнэн тоглоно гэдгээ мэдэгдсэн. Ийм нөхцөл байдалд Өмнөд Америкийн сүүлийн тойрог явагдаж, Месси хет-трик хийж, багаа ОХУ-д очих замыг зассан юм. Өмнөд Америкаас Бразилиас гадна Уругвай, Аргентин, Колумб “ОХУ 2018”-д шууд оролцож, харин Перугийн шигшээ Шинэ Зеландтай нэмэлт тоглолт хийх боллоо.

Өмнөд Америк 18-р тойрог

Бразил – Чили 3:0 (0:0, 3:0)
“Allianz Parque”
Гоол: 1:0 – 55 Паулиньо, 2:0 – 57 Габриэл Жезус, 3:0 – 90 Габриэл Жезус.

Бразил – Эдерсон, Маркиньос, Алекс Сандро, Дани Алвес, Миранда, Коутиньо (Фирмино, 87), Каземиро, Паулиньо, Ренато Аугусто (Фернандиньо, 82), Неймар (Виллиан, 85), Габриэл Жезус.
Чили – Браво, Босежур, Хара, Медель, Арангис (Пульгар, 46), Фуэнсалида (Пуч, 63), Варгас, Вальдивия, Санчес, Эрнандес (Паредес, 77), Исла.
Шар хуудас: Коутиньо (40), Неймар (45), Санчес (54), Исла (68).

Перу – Колумб 1:1 (0:0, 1:1)
“Estadio Nacional del Per”
Гоол: 0:1 – 56 Хамес, 1:1 – 76 Герреро.

Перу – Гальесе, Родригес (Араухо, 46), Рамос, Трауко, Йотун (Руидиас, 71), Тапия, Каррильо (Рейна, 63), Куэва, Корсо, Флорес, Герреро.
Колумб – Оспина, Мурильо, Фабра, Арьяс, Санчес, Куадрадо, Агиляр, Санчес, Хамес (Чара, 85), Фалькао (Морено, 90), Сапата (Барриос, 73).
Шар хуудас: Каррильо (45).

Эквадор – Аргентин 1:3 (1:2, 0:1)
“Estadio Olimpico Atahualpa”
Гоол: 1:0 – 1 Ибарра, 1:1 – 12 Месси, 1:2 – 20 Месси, 1:3 – 62 Месси.

Эквадор – Бангера, Аймар, Рамирес, Веласко, Арболеда, Ибарра, Орехуэла, Интриаго (Учуари, 77), Севальос (Валенсия, 41), Ибарра, Ордоньес (Эстрада, 64).
Аргентин – Ромеро, Меркадо, Машерано, Отаменди, Сальвио (Фасио, 90), Ди Мария (Паредес, 84), Перес, Акунья, Биглия, Бенедетто (Икарди, 76), Месси.
Шар хуудас: Севальос (14), Акунья (51), Биглия (61), Эстрада (75), Машерано (86).

Уругвай – Боливи 4:2 (2:1, 2:1)
“Сентенарио”
Гоол: 0:1 – 24, автогол Сильва, 1:1 – 39 Касерес, 2:1 – 42 Кавани, 3:1 – 60 Суарес, 4:1 – 76 Суарес, 4:2 – 79, автогол Годин.
Уругвай – Муслера, Хименес, Сильва (Перейра, 77), Касерес, Годин, Бентанкур, Весино, де Арраскаэта (Лодейро, 77), Вальверде (Родригес, 60), Кавани, Суарес.
Боливи – Лампе, Ральдес, Сагредо, Вальверде, Бехарано, Чумасеро (Арсе, 46), Кандия, Кампос, Мачадо, Кастро (Хустиниано, 57), Морено (Альварес, 69).
Шар хуудас: Кандия (70).

Парагвай – Венесуэл 0:1 (0:0, 0:1)
“Эстадио Дефенсорес дель Чако”
Гоол: 0:1 – 84 Эррера.

Парагвай – Сильва, Гомес, Алонсо, Морейра, да Сильва (Самудио, 62), Пирис, Рохас, Ромеро, Ромеро, Санабрия (Кардосо, 56), Домингес (Барейро, 56).
Венесуэла – Фариньес, Анхель, Чансельор, Кихада, Эрнандес, Кордова (Сотельдо, 57), Эррера, Мартинес (Отеро, 77), Ринкон, Мурильо (Морено, 81), Рондон.
Шар хуудас: Мартинес (25), Алонсо (33), Рохас (39), Эррера (47), Кардосо (73), Отеро (86), Фариньес (90).
Улаан хуудас: Анхель (89), Гомес (89).

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
42
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.