Хайх зүйлээ бичнэ үү

мин

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 68 дугаар чуулган үргэлжилж байна

Австрали Улсын Бризбэн хотод болж байна.



Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 68 дугаар чуулган Австрали Улсын Бризбэн хотод аравдугаар сарын 09-нд эхэллээ. Чуулганд бүсийн 37 улс орны төлөөлөгчид, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

Монгол Улсаас Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А. Цогцэцэг тэргүүтэй төлөөлөгчид чуулганд оролцож байна. Чуулганы эхэнд хурлын дарга, дэд дарга, протокол хөтлөгч нарыг сонгосны дараа хэлэлцэх асуудлын хөтөлбөрийг батлав.

Энэ өдөр бүсийн захирал Др.Шин Ён Су өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүсийн хорооноос хийж гүйцэтгэсэн ажлын талаарх үндсэн илтгэлийг тавилаа. Бүсийн захирал илтгэлийнхээ эхэнд өмнөх нэг жилийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар ярихаас гадна Бүсийн захирлаар өнгөрсөн 9 жилийн хугацаанд ажилласан ерөнхий тойм зургийг товч тайлагнав. 2009 онд эхлүүлсэн ДЭМБ-ын шинэчлэлийн ажил гишүүн улсуудын түвшинд нэлээдгүй үр дүнд хүрсэн, Бүсээс авч хэрэгжүүлсэн бодлого, стратеги, чиглэл улс орнуудын түвшинд тодорхой ахиц, үр дүнд хүрсэн талаар онцлон тэмдэглэсэн юм. 

Тэрбээр, өнгөрсөн нэг жилийн хугацаанд Бүсийн хорооноос Тогтвортой хөгжлийн зорилтууд, халдварт бус болон сэргэж байгаа халдварт өвчлөлүүд, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын хяналт, хариу арга хэмжээ зэрэг асуудлаар бүсийн хэмжээний үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах ажлыг гишүүн улсуудтай зөвлөлдөх замаар хийж хэрэгжүүлсэн тухайгаа дурьдлаа. Манай бүсийн улс орнууд өнгөрсөн нэг жилийн хугацаанд халдварт болон халдварт бус өвчний хяналт, урьдчилан сэргийлэлт зэрэгт тодорхой ахиц дэвшил гарган ажилласан, ялангуяа гепатит, ХДХВ, хумхаа, сүрьеэтэй тэмцэх чиглэлээр онцгойлон амжилттай ажилласан талаар Бүсийн захирал  доктор Шин Ён Су сайшаан тэмдэглэв. Тухайлбал, Монгол улс 2020 он гэхэд гепатитын В, С вирусын халдварын эрс бууруулах зорилготой Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж бүх хүн амаа оношлогоо, эмчилгээнд хамруулаад зогсохгүй эмийн үнийг бууруулах чиглэлээр шинэ санаачлагуудыг нэвтрүүлэн ажиллаж байгаа нь бусад улсуудад үлгэр болохуйц сайн жишээ юм хэмээн сайшаалаа. Манай бүсийн улсуудад ололт, амжилт багагүй байгаагийн зэрэгцээ олон сорилтууд ч байсаар байгааг онцлов.

Тогтвортой хөгжлийн зорилтуудад 2030 он гэхэд амжилттай хүрэхэд бидэнд эрүүл мэндийн салбар бусад салбаруудын нягт хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлж, илүү хүчин чармайлт гарган ажиллах шаардлагатай гэлээ. Чуулганы үйл ажиллагаа энэ сарын 13-ныг дуустал үргэлжлэнэ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
2
Уржигдар
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
3
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
8
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.