Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Португал, Францын шигшээ баг ДАШТ-ий эрхээ авлаа

Швед, Швейцарь, Хойд Ирланд, Ирланд, Дани, Итали, Грек, Хорватын шигшээ багууд нэмэлт тоглолт хийнэ.


“ОХУ 2018” хөлбөмбөгийн ДАШТ-ий Европын хэсгийн урьдчилсан тоглолтын сүүлчийн тойрог өчигдөр шөнө явагдаж, ирэх жил ОХУ-ыг зорих багууд болон нэмэлт тоглолт хийх багуудын нэрс бүрэн тодорлоо.

Хамгийн сонирхол татсан тоглолт нь Португалын шигшээ баг хэсгийг тэргүүлж явсан Швейцарийг нутагтаа хүлээн авсан тоглолт байв. Ялж байж л ДАШТ-д шууд оролцох байсан Европын аваргууд энэ тоглолтод ялалт байгуулсан. Эхний тойрогт Швейцарьт 0-2 ялагдахад Роналду тоглоогүй. Харин энэ удаад тэр багаа ахлагчийн хувиар удирдан тоглосон.

Португал – Швейцарь 2:0 (1:0, 1:0)
“Эштадиу да Луш”
Гоол: 1:0 – 41, автогол Журу, 2:0 – 57 Андре Силва.

Португал – Руй Патрисиу, Пепе, Элизеу (Антунеш, 68), Соареш, Фонте, Бернарду Силва, Вильям Карвалью, Моутинью, Жоау Мариу (Данилу Перейра, 90), Андре Силва (Андре Гомеш, 75), Роналду.
Швейцарь – Зоммер, Шер, Родригес, Лихтштайнер, Журу, Шакири, Джака, Фройлер (Закария, 46), Жемаили (Цубер, 66), Мехмеди (Эмболо, 66), Сеферович.
Шар хуудас: Фройлер (27), Элизеу (45), Закария (69).

Сүүлийн жилүүдэд амжилт тааруу байгаа Голландчууд Европын аваргаас гадна ДАШТ-ийг өнжих боллоо. Байн байн дасгалжуулагчаа сольж байсан ч үр дүн нь гараагүй тэд Шведийг 7 тооны зөрүүтэй ялж байж, нэмэлт тоглолтод орох эрх авах байлаа. Энэ даалгавраа биелүүлж чадаагүй ч ямар ч гэсэн тэд ялсан. Хоёр гоол хийсэн Арьен Роббен шигшээ багаасаа зодог тайлж, голландчууд шинэ өөрчлөлт хийх ажилдаа ханцуй шамлан орохгүй бол болохгүй болжээ.

Голланд – Швед 2:0 (2:0, 0:0)
“Амстердам Арена”
Гоол: 1:0 – 16, пенальти Роббен, 2:0 – 40 Роббен.

Голланд – Силлессен, Рекик, ван Дейк, Аке, Блинд, Роббен, Триндаде, Бабел, Вейналдум (Классен, 71), Тете (Янмат, 71), Янссен (Дост, 46).
Швед – Ольсен, Линделеф, Аугустинссон, Люстиг, Гранквист, Классон (Свенссон, 68), Ларссон (Ольссон, 82), Юханссон, Форсберг, Тойвонен (Телин, 76), Берг.
Шар хуудас: Блинд (44), Люстиг (55).

Бельгийн шигшээ баг урьдчилсан 10 тоглолтод 43 гоол оруулж, хэд хоногийн өмнө Германы багийн тогтоосон рекордыг давтлаа. “МЮ” багийн довтлогч Лукаку 11-ийг нь оруулсан.

Бельги – Кипр 4:0 (1:0, 3:0)
“Король Бодуэн”
Гоол: 1:0 – 12 Азар, 2:0 – 52 Азар, 3:0 – 63, пенальти Азар, 4:0 – 78 Лукаку.

Бельги – Куртуа, Симан, Вертонген, Менье (Лукаку, 66), Алдервейрелд, Витцель, Шадли, Азар (де Брюйне, 78), Тилеманс, Азар, Батшуайи (Мертенс, 56).
Кипр – Панаги, Лайфис, Александру (Кастанос, 46), Меркис, Артиматас (Николау, 90), Маргаса, Лабан, Кателарис, Кирьяку (Хараламбидис, 64), Деметриу, Сотериу.
Шар хуудас: Лабан (68).

“ОХУ 2018” ДАШТ-ий урьдчилсан шатны Европын хэсгийн шилдэг мэргэн буучаар Польшийн довтлогч Роберт Левандовски 16 гоолтойгоор шалгарлаа. Түүний ард Португалын Криштиану Роналду 15, Бельгийн Ромелу Лукаку 11 гоолтой бичигдэж байна.
Европоос ДАШТ-д Бельги, Англи, Герман, Испани, Польш, Серб, Исланд, Франц, Португал шууд оролцож, хэсэгтээ 2-р байр эзэлсэн 9 багаас муу үзүүлэлттэй нэг баг хасагдаж, үлдсэн багууд сугалаагаар хоорондоо нэмэлт тоглолт хийж, дахин 4 баг ДАШТ-ий эрх авна. Энэ муу үзүүлэлттэй баг нь Словак байлаа. Ингээд Швед, Швейцарь, Хойд Ирланд, Ирланд, Дани, Итали, Грек, Хорватын шигшээ багууд нэмэлт тоглолтод орох болсон. Нэмэлт тоглолтын сугалаа энэ сарын 17-нд болно. Эхний тоглолт 11 дүгээр сарын 9-11-нд, хариу тоглолт 11 дүгээр сарын 12-14-нд явагдах юм.
Хойд, Төв Америкийн хэсгийн урьдчилсан тоглолт мөн өндөрлөсөн. Энэ хэсгээс Мексик, Коста Рика, Панамын баг ДАШТ-д шалгарч, Гондурасын шигшээ Австралийн багтай нэмэлт тоглолт хийх боллоо.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
31
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.