Хайх зүйлээ бичнэ үү

мин

18 сая хэрэглэгчтэй СТАРТ АП компани байгуулсан залуугийн түүх

Хоосон зах зээлийг олж харах нь старт ап компаний гол зорилго.


2000 онд дэлхийн хэвлэл мэдээлэл, цахим сүлжээн дэх гэрэл зургийн ихэнх хувийг зөвхөн Америкчууд эзэмшдэг байлаа. Интернет хурдацтай хөгжихийн хэрээр гэрэл зургийн бүтээмж, борлуулалт нэмэгдсэн ч Ази гэрэл зурагчдын бүтээл зах зээлд төдийлөн байсангүй. Энэ үед Малайзын энтрепренер Энди Ситт хоосон зах зээлийг олж харан, “Inmagine” старт ап компаниа эхнэрийн хамт байгуулсан нь өдгөө дэлхийг хамарсан томоохон гэрэл зургийн сүлжээ грүпп болон өргөсчээ.

How He Convinced 300,000 People to Work With Him, From Malaysia

“Яагаад Ази зурагчний бүтээл олон улсын зах зээлд гарч болохгүй гэж? хэмээн зориглосон ч хөрөнгө санхүүжилт байгаагүй. Анх компаниа байгуулах үед гэрэл зурагчидтай холбогдтол 99 хувь нь татгалзсан. Учир нь би хэн ч биш байсан болохоор тэр. Хэзээ ч нэрийг нь сонсоогүй хүнд хэн итгэх вэ?” гэж тэр дурсав. Харин одоо түүний байгуулсан компани 44 салбарт 500 ажилчидтай,  100 сая гаруй гэрэл зургийн сан, тогтмол 16-18 сая хэрэглэгчтэй болжээ. 

Энди Ситт “Старт ап компани хэрхэн эхэлдэг билээ, яг л түүн шиг даруухан эхлэл байсан. Эхнэр бид хоёр Малайзын  Ипох хот дахь орон сууцнаасаа ажлаа эхлэсэн. Азийн зах зээл дэх гэрэл зургийг АНУ-ын “Getty Images” компани дангаар эзэмшдэг байв. Бид Азиуд бүтээж чадна гэдгийг харуулахыг хүссэн." гэж хэлэв. Ингээд тэд өөрсдийн гэрэл зургийг бүтээх болж, гэрэл зурагчин, график дизайнеруудтай холбоо тогтоожээ. "Компани эхлэх хүнд бэрх цаг үеийг тэвчээртэй давж чадах хамтрагч хамгийн чухал. Хүн бүр хөлөө олсон компанид ажиллахыг хүсдэг ч эхнээс нь бэрхшээлийг даван гарсан нэгэн эцэст нь ч орхин явдаггүй" гэж Энди үзжээ. Ингээд эхнэрийн хамт байсан бол, зургаан хамтрагчтай болж, удалгүй арван гишүүнтэй болсон аж. Интернет хөгжиж хэн ч хүссэн зургаа сүлжээнд байршуулах боломжтой болоход компанидаа шинэчлэл хийн “123RF” сайтаа байгуулав.

Тус сайтаар зөвхөн өөрсдийн бүтээсэн гэрэл зураг, видео, аудио, инфографик зэрэг бүтээлч файлыг албан ёсны эрхтэйгээр 1-3 ам.доллараар худалдаалж байна. Ингээд Ази, Европын зах зээлд байр сууриа олов. "Хэзээ ч бүү бууж өг. Чи явж л байвал нэг л өдөр хүрэх болно” гэж старт апаас эхэлсэн тэрбумтан хэлжээ. 

Эх сурвалж: Techasia.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
19 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
20 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
24
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.