Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Shark Tank” нэвтрүүлгийн хамгийн ИХ БОРЛУУЛАЛТТАЙ 15 бүтээгдэхүүн

Оролцогчид маш өвөрмөц, содон санааг хэрэгжүүлжээ.


Дэлхийн 30 гаруй оронд амжилттай зохиогдоод буй ABC телевизийн “Shark Tank” бизнесийн салбарын реалити шоу манайд зохиогдож байна. Тус нэвтрүүлэгт хүний хэрэгцээг хангасан, өвөрмөц содон бүтээгдэхүүн танилцуулагддаг. АНУ-д цацагдсан 8 дугаарын хамгийн шилдэг борлуулалттай, 15 содон бүтээгдэхүүнийг танилцуулъя.

1. Scrub Daddy /3 ширхэг нь 10.99 доллар/

scrubScrub Daddy Color Sponge (3 Pack)

Энэхүү цэвэрлэгээний порлон тус нэвтрүүлгийн хамгийн амжилттай бүтээгдэхүүний нэг. Жижигхэн, инээмсэглэсэн эможи дүрстэй энэ хөвөн хүйтэн усанд хатуурч, халуун усанд зөөлөрдөг тул юуг ч угааж цэвэрлэхэд хялбар аж. Хоёр нүд, ам нь ямар хэрэгтэй вэ гэж үү? Мэдээж өхөөрдөм харагдуулахаас гадна хуруундаа тогтоон цэвэрлэгээгээ хийх боломжтой. 

2. Жигнүүрийн таваг /36 доллар/ 

bakers edge

Нэвтрүүлгээр танилцуулагдсан дараагийн их борлуулалттай бүтээгдэхүүн бол бялуу, пиццаны зориулалттай олон үйлдлийн жигнүүрийн таваг юм. 

3. Юүдэн дэр /19.99 доллар/

Юүдэн загварын зөөлөвчтэй дэрийг ажил, сургууль, нислэгийн үеэр хэрэглэх боломжтой нь олны таашаалыг хүлээжээ. Мөн мөрөвчин дэр ч худалдаалж байна. 

HoodiePillow Brands

4. Борооны шүхэр /59.99 доллар/

Nubrella

Бороотой, салхи шуургатай үед гэрэл зураг буулгах хүндрэлтэй байдаг шүү дээ. Тэгвэл энэхүү борооны тогтоогчтой шүхрээр асуудлыг шийджээ.

5. Nerd цавуу/10.99 доллар/

Харааны шил тань гулсаж уначихаад, байн байн дээшлүүлэх хэрэгтэй болдог бол энэ бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Арьсанд нөлөөлөхгүйгээр шилийг байранд нь тогтоох юм. 

6. ReadeREST /9.99 доллар/

ReadeREST

Шилээ хаана тавьснаа мартчихдаг бол энэ бүтээгдэхүүн жижиг соронзны тусламжтайгаар ямар хувцсанд шилийг бат бөх тогтоох аж.

7. “Ezpz” хүүхдийн таваг /16.99 доллар/

Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ хооллох, асгасан хоолыг нь цэвэрлэх хэрэгтэй болдог. Тэгвэл энэ асуудлыг хөнгөвчлөх үүднээс биед сөрөг нөлөөгүй хоолны аяга тавгийн иж бүрдлийг танилцуулжээ. Жижиг таваг нь 16.99 долларын үнэтэй. 

8. “Lolla” аяга /15.95 доллар/

Image result for lollalandusaImage result for lollalandusa

Бага насны хүүхдэд зориулсан энэхүү бариул, соруултай аягаар хүүхэд яаж ч тоглосон асгарахгүй. Амандаа ойртуулсан үед их хэмжээгээр ам руу нь цутгахгүй бөгөөд огтхон ч халдаггүй материалаар хийгджээ. 

9. Funbites/9.99 доллар/

FunBites

Хүүхэд хоолоор тоглох нь танин мэдэхүйн илрэл. Хоол хийхдээ хүүхдээ дэргэдээ тоглуулахыг хүсвэл энэхүү хоол бутлагчийг хэрэглэхийг зөвлөжээ. Хүүхдэд ямар ч аюулгүй. Хувааж, нэгэн хэлбэрт таслах зориулалттай. 

10. Breathometer /39.89 доллар/

Breathometer

Согтууруулах ундаа хэрэглэсний дараа автомашин жолоодох нь мэдээж хориотой. Өөрийгөө хэтрүүлэн хэрэглээгүй, согтоогүй гэж бодсон ч осол аваар гаргах аюултай шүү дээ. Харин энэ үлээлгийн машин цагдаагийн төхөөрөмжийн адил мансууруулах бодисын хэмжээг амьсгалаар тогтоох юм. 

11. “One Z” дэр /59.99 доллар/

One Z PillowOne Z Pillow

Хүүхдээ хөхүүлэх үед зөөлөвч болгон хэрэглэх зориулалттай энэхүү дэр маш тухтай, олон үйлдлээр ашиглаж болох тул маш эрэлттэй бүтээгдэхүүний тоонд оржээ. 

12.  Ус зайлуулагч /12.99 доллар/

Усны хоолойнд бохир ороход цэвэрлэх бэрхшээлтэй байдаг шүү дээ. Тэгвэл энэ бүтээгдэхүүнийг ашиглан хялбар аргаар цэвэрлэж болох нь. 

13. Суудлын зай бөглөгч /19.99 доллар/

dropstop-620x352

Машины хаалга, суудлын хооронд эд зүйлээ унагааж, эргүүлэн авах хэрэгтэй болдог. Олон осол аваар ч үүнээс үүддэг аж. Харин энэ асуудлыг шийдсэн бүтээгдэхүүн "Shark Tank" нэвтрүүлгээр танилцуулагдан багагүй амжилт олжээ. 

14. Тасалгааны цэцгийн био сав /74 доллар/

Honey-Can-Do

Орон сууцанд өнгө үзэмжтэй, эко тасалгааны цэцэг тарихыг хүсвэл энэ бүтээгдэхүүнийг санал болгоё. Дуртай газраа наан байршуулах тул унах, гэмтэх, цэцэг үхнэ гэж айлтгүй.

15. CityKitty /29.99 доллар/

CitiKitty

Муур суултуурт бие засч чадахгүй гэж хэн хэлэв? Бүтээгдэхүүнээ байршуулаад л болох нь тэр. Олон удаагийн хэрэглээтэй энэ бүтээгдэхүүн мууранд хайртай олны дунд хэдийн танигджээ. 

 

Эх сурвалж: Indy100.com

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
2
2019.01.02
Баярын дараа үлдсэн хоосон шилийг ашиглах 3 арга
3
2018.11.30
Хүүхэд насандаа хүнд хэцүү амьдрал туулсан хүмүүст л байдаг 5 давуу тал
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.