Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Олимпийн хошой аваргууд мэргэжлийн рингэнд халз тулалдана

29 настай Василий Ломаченко Бээжин, Лондонгийн олимпийн аварга бол 37 настай Ригондо Сидней, Афиний олимпийн аварга.


Украины Василий Ломаченко, Кубын Гильермо Ригондо нарын WBO холбооны super feather weight буюу 57-59 кг-ийн жингийн дэлхийн аваргын бүсний төлөөх тулааны тасалбар бүрэн зарагдаж дууслаа. Боксчид 12 дугаар сарын 9-нд Нью-Йорк хотын “Madison Square Garden Theater”-д тулалдах бөгөөд хоёр сарын өмнө билет зарагдаж дуусна гэдэг энэ хоёр тамирчны чанар чансааг харуулж байгаа юм.
Василий Ломаченкогийн хувьд энэ тулаан аваргын бүсээ хамгаалах 4 дэх тоглолт болох бол Ригондо түүнтэй учрахын тулд жингээ нэмсэн.

29 настай Василий Ломаченко Бээжин, Лондонгийн олимпийн аварга бол 37 настай Ригондо Сидней, Афиний олимпийн аварга. Хоёулаа дэлхийн хошой аварга. Сонирхогчдын боксын жинхэнэ элит болсон тамирчид. Олимпийн хошой аварга боксчид мэргэжлийн дэвжээнд халз үзэлцсэн түүх байхгүй тул үзэгчид маш их сонирхож байна.
Ломаченко “Боксын түүх, бокс сонирхогчдын хувьд маш том тоглолт болно. Энэ тулаанд би бүх хүч чадлаа дайчлан тулалдах болно” гэж мэдэгдсэн бол Ригондо “Түүхэн тулаан болох тул сэтгэл их хөөрч байна. Дэлхийн шилдэг боксчдын нэг Ломаченког хүнд цохилтоор унагаах мөчөө хүлээж байна” гэж ярьсан.

Василий Анатольевич Ломаченко
Сонирхогчдын бокст 397 тоглож, 396 ялсан. “Бээжин 2008”, “Лондон 2012” олимпийн наадмын 57, 60 кг-ийн жингийн аварга. 2009, 2011 оны дэлхийн аварга.
2013 оны 10 дугаар сараас мэргэжилд орж, 10 тоглон, 9 ялаад байгаа. Үүнээс 7-г нь хүнд цохилтоор ялсан.

Гильермо Ригондо Ортис
Сонирхогчдын бокст 408 тоглож, 400 ялсан. “Сидней 2000”, “Афин 2004” олимпийн 54 кг-ийн жингийн аварга. 2001, 2005 оны дэлхийн аварга.
2009 оны тавдугаар сараас мэргэжилд орж, 18 тулалдсанаас 17 ялсан. 11 тоглолтыг хүнд цохилтоор дуусгажээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
6
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.