УХААЛАГ хүүхдэд байдаг 8 ӨВӨРМӨЦ шинж


  |     2017-10-11 16:10   |     7140
  2017-10-11 16:10   |     7140

Хүн бүр өөрийн давтагдашгүй шинж чанартай учир ямар ч шалгуураар хүүхдийг "ухаалаг" гэж ангилах нь утгагүй. Харин хүүхэд дараах 9 шинжийг тодорхой хэмжээгээр агуулсан бол "IQ" буюу ой тогтоолт, сэтгэн бодох чадвар нь өндөр гэдгийг судлаачид тогтоожээ. 

1. Том эгч 

Related image

Мэдээж айлын том хүүхэд бүр гоц ухаантан байх боломжгүй. Гэвч айлын ууган хүүхэд айлын бага хүүхдээс илүү ухаалаг байх магадлал 3 хувиар их байдаг аж. Ялангуяа айлын ууган охид багаасаа хариуцлага үүрэх, удирдан манлайлах чадварт суралцдаг. Мөн ээжүүд анхны хүүхдээ залуудаа төрүүлдэг тул илүү анхаарал тавьж, хатуу хүмүүжүүлдгийг энэ судалгаагаар онцолжээ. 

2. Мууранд дуртай

 funny lol funny cats cat gifs cute cats GIF

Бяцхан, өхөөрдөм мууранд дургүй хүн хэн байх билээ? Тэгвэл муур тэжээдэг хүн ухаалаг байдгийг Висконсин Их сургуулийн судлаачид энэ судалгаагаар нотолжээ. Ингэхдээ 600 гаруй сурагчдаас мууранд дуртай эсэхийг нь асуун, тэдний дүнгийн голч оноотой харьцуулахад өндөр оноотой хүүхдүүдийн ихэнх нь мууранд дуртай байв. Альберт Эйнштейн, Пабло Пикассо, Марк Зукерберг гээд алдартангууд бүгд л тэжээмэл амьтадтай байсан нь ч үүний нэг жишээ юм. 

3. Эхийн сүүгээр хооллож байсан

breastfeeding.jpg

“Science Daily” сэтгүүлийн судалгаагаар 3000 хүүхдэд шинжилгээ явуулахад хөхөөр хооллож өссөн хүүхэд нэмэлт сүүн тэжээлээр хооллож байсан хүүхдүүдээс илүү биеийн хөгжил сайтай, өндөр "IQ"-тэй байжээ. 

4. Өндөр 

Related image

Бусдаас өндөр байлаа гээд сагсан бөмбөг, спортод амжилт гаргах ёстой гэсэн үг биш ч хүүхдийн тархинд эерэгээр нөлөөтэй аж. АНУ, Их Британийн ЕБС-ийн сурагчдад судалгаа явуулахад өндөр хүүхдүүд илүү ухаалаг, өөртөө итгэлтэй байжээ. 

5. Багадаа уншиж сурсан

Related image

Мэдлэгтэй, ухаалаг хүний хамгийн энгийн дадал ном унших гэж бид үздэг. Тэгвэл бусдаас илүү ухаалаг хүүхдүүд багадаа унших төлөвшилд суралцдаг байна. Багадаа уншиж сурсан хүүхэд үгийн баялагтай, холч ухаантай болдог юм.

6. Хөгжилтэй

Ухаалаг хүн буурь суурьтай, ааш муутай гэж бид боддог ч тийм биш аж. Ялангуяа хүүхэд ухаажих тусам бусдад өгөөмөр хандаж, жижиг зүйлийг ч инээдтэй, хөгжилтэй байдлаар хүлээн авч сурна. Энэ тухай Мексикийн Их сургуулийн судлаачид бага насны хүүхдүүдэд зураг зурахыг хүсэхэд хамгийн онц сурлагатай болон өндөр мэдлэгтэй хүүхдүүд илүү хошин мэдрэмжтэй зураг зуржээ. 

7. Оройтож унтдаг

giphy-43.gif

“Psychology Today”-ийн судалгаагаар АНУ-ын 125-аас дээш "IQ"-тэй хүүхдүүд шөнийн 00:00 цагаас хойш унтдагийг тогтоожээ. Мэдээж шөнө нойр нь хүрдэггүй хүүхэд бүр ухаалаг байх боломжгүй. Гол онцлог нь ухаалаг хүүхдүүд унтахаар хэвтэх үед төсөөлөн бодох чадвар нь нэмэгддэгээс шалтгаалжээ.

8. Дотогшоо зантай 

Дотогшоо зантай, өөрийн мэдрэмжээ бусадтай төдийлөн хуваалцдаггүй интроверт хүүхдүүд нийгэмд багагүй бэрхшээлтэй тулгардаг. Харин ийм хүүхдүүд бусдаас илүү ухаалаг шийдвэр гаргадгийг энэ судалгаагаар тогтоожээ.

 

Эх сурвалж: indy100.com


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Шинэ жилд ач холбогдол өгдөггүй хүний л ойлгох 11 ЗҮЙЛ

Таны хувьд баярын өдрүүд онц чухал биш.

  2017-12-15 10:13

Шивээс гэхэд итгэмээргүй ДОРНЫН өнгө аястай бүтээлүүд

Эдгээрийг үзээд та шивээс хийлгэхийг хүсэх болно.

  2017-12-15 08:04

КОМИК: Өвөл л тохиолддог 20 ГАШУУН ҮНЭН

Уйлмаар чиг, инээмээр чиг...

  2017-12-15 07:06