Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Манай хотын намар ба “Гэрэг” сэтгүүлээс харах 5 өнцөг


 

Манай хотод ер нь намар л зохидог болов уу гэж боддог юм. Зуны цовоо цолгиун яавч зохьдоггүй, хавар нэг тиймхэн, Улаанбаатарын өвөл гоо үзэсгэлэнгээ алдаад удаж буй. Харин намар л... Нэг их амьдрал үзсэн хүн бодлогошрон суугаа амарлингуй дүртэй намраар хүмүүсийн хувцаслалт хүртэл дагаад төгөлдөр болдог шиг санагддаг. “Гэрэг” сэтгүүлийн Fashion & Beauty шинэ дугаар энэ намар трэнд болж буй бүхний хамт Таны гарт очиж байна.

  1. Street style – шинэ тансаглал

Хувцас загвар, ер аливаа гоо сайхныг сэтгүүлээр өгүүлэхүйд хамгийн гол хэл нь гэрэл зураг байдаг. Чиг хандлагыг зөвхөн бэлтэй хүмүүсийн эргэлддэг загварын ордноос зарлан тунхаглахыг хүлээн суух хэрэггүй, street style бол их хотын шинэ тансаглал гэдгийг “Гэрэг” сэтгүүлийн энэ дугаарын зураг авалтууд нотоллоо. Омголон, хэрнээ ялимгүй эмо, хайнга, бас нэлээд зүггүй ч гэмээр “93 Kidult” брэндийн загварууд Улаанбаатарын шинэ дүр төрхийг уран сэргэгээр урлан бүтээснийг “Гэрэг” гэрэл зурагт буулгав.

  1. Зургаас “олзлох”үнэт эдлэл  

Монголын уламжлалт хээ угалз хийгээд орчин цагийн монгол урчуудын загвар, үнэт эдлэл бүтээх Италийн нарийн технологи хосолсон “Байгал” брэнд бий болоод удаагүй ч үеийн үед өвлөгдөх нүнжиг бүхий чимэг зүүлт, чамин эд хэрэгсэл хэдийн нүд хужирлах болжээ. Шар, цагаан алтан дээр суулгасан шүр, сувд тэргүүт ээмэг бөгжний хослолоос эхлээд хоол цайны мөнгөн хэрэгслийн дахин давтагдашгүй ур хийц, чанар чансааг “Гэрэг” сэтгүүлийн гэрэл зургуудаас “олзлоорой”.

  1. Берлиний загварын долоо хоногоос манай сэтгүүлч мэдээллээ: Нүүдлийн шинэ төлөв

Сэтгүүл гял цал, өө сэвгүй нямбай ажиллагааг редакциас шаарддаг. Гэрэл зураг хийгээд нийтлэл, сурвалжлагын санаа, хэл, найруулга бүр өөрийн гэсэн өнгө төрх, донж маягтай байж гэмээнэ уншигчдад таалагдана. Нэг биш нэлээд хэдэн удаа уншаад баймаар санагдтал бичсэн нийтлэл гэж байдаг даа. Унших бүрт бичигчийн үзсэн, харсанд хөтлөгдөн хөглөгдөхийн гайхамшигт аялал ч гэж болохоор. “Гэрэг Fashion&Beauty”-ийн эрхлэгч, арт директор З.Энхмөнх Берлиний загварын долоо хоногийн нэгэн зочноор оролцоод ирсэн бөгөөд түүний тэмдэглэл манай уншигчдаас гадна Монголын дизайнерууд, улстөрчид, эдийн засагчдын гарт хүрээсэй. Фэйшн гэдэг зөвхөн хувцасны тухай зүйл бус, тухайн нийгмийн мөн чанарыг тээдгийн хувьд улс төрийн бодлогод загвар болохоос гадна эдийн засагт ч тусгал нэмдэг хүчтэй зэвсэг болдог аж. Ингээд Берлиний загварын долоо хоногоор бидэнтэй хамт аялна уу.

  1. Humans of Ulaanbaatar: Ү.Сарнай, Т.Зориг, Б.Даваасүрэн

PEKASO брэндийн үүсгэн байгуулагч Ү.Сарнай, Premier Tailor компанийн захирал Т.Зориг, Le Beautique компанийн үүсгэн байгуулагч Б.Даваасүрэн нар хувцас загвар, гоо сайхны талаарх үзэл бодлоо хуваалцлаа.

  1. Юу трэнд болж байна вэ?  

Энэ намар трэнд болж буй бүхнийг онцолж байна. Дуран, Урлан, Ном, Кино, Хөгжим булан Таныг хөтөлнө. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
44
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.