Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Удирдах зөвлөл Шадар сайдад Ө.Энхтүвшин, Д.Тэрбишдагва нарын хэнийг дэвшүүлэхийг хүлээж байна


МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөртөө багтан хуралдах магадлалтай тул гишүүд нь хүлээлтийн байдалтай 18.30 цагтай золгов. Гэвч одоогоор ямар нэгэн тов зарлагдаагүй байна.

Төрийн ордонд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын өрөөнд МАН-ын бүлгийн М.Энхболдын талыг баримтлагч гишүүд цуглан Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Барилга, хот байгуулалтын сайдад дэвшүүлэх нэрсээ ярилцаж байна. Эх сурвалжийн хэлснээр,  Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Н.Энхболд, Барилга, хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг дэвшүүлэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй тохирсон бол Шадар сайдад нэр дэвшигчийн асуудал асуултын тэмдэгтэй хэвээр байгаа аж. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг Шадар сайдад дэвшүүлэхээр тохирсон хэмээн мэдээлж байгаа ч түүнтэй УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өрсөлдөхөөр болсон байна. Ийнхүү яг одоо “гарын үсэг зураагүй” хэсэг Ө.Энхтүвшин үү, Д.Тэрбишдагва уу гэдэг дээр хэлэлцэж, ямар нэг шийд гаргаагүй байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
5 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
6 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
22
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.