Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Жастин Трюдогийн шилдэг 11 оймс

Угаасаа царайлаг сайхан залуу ч түүнд оймс нь улам их нэр хүнд, улам их фэн авчирсан юм.


Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо шинэ үеийн улстөрчдийн хамгийн тод төлөөлөгч билээ. Цахим сүлжээ, фэйсбүүк, твиттер хуудаснаас гадна Трюдогийн хувцаслалт олны анхаарлыг татдаг. Хархөх өнгийн костюм, сонгодог стилийн гутлаа тэр хурц өнгийн оймстой хослуулан өмсдөг. Дэлхийн нүдэнд өртөөд удаагүй байгаа ч Трюдогийн оймс хэдийнэ трэнд болон хувирч, жирийн оймсны хэмжээнээс даван гарсан байна. Угаасаа царайлаг сайхан залуу ч түүнд оймс нь улам их нэр хүнд, улам их фэн авчирсан юм.

2017 он. “Блумберг”-ийн бизнес форумд Трюдо “Оддын дайн”-ы Чубаккагийн зурагтай оймстой ирсэн.

“Их долоо”-гийн уулзалт дээр  Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзах үеэрээ олон өнгийн судалтай оймстой байлаа.

Ирландын Ерөнхий сайд Э.Кенни тавдугаар сарын 4-нд Монреальд ирсэн. “Дэлхийн Оддын дайн киноны өдөр” ирсэн түүнийг Трюдо тус киноны дроид R2-D2, C-3PO дүрстэй, хоёр өөр өнгийн оймстой угтсан билээ.

Давосын форум дахь хохимой толгойтой оймс.

Вашингтонд АНУ-ын Худалдааны танхимд үг хэлэхдээ мөн тийм оймстой байсан.

Зүгээр л хандгай.

Ванкуверт болсон Хятадын Цагаан сараар хувцастайгаа тохируулан, ижил өнгийн оймстой байлаа.

Брюссельд болсон НАТО-гийн гишүүн орнуудын төр, засгийн удирдагчдын уулзалт дээр НАТО-гийн бэлгэ тэмдэгтэй оймстой ирсэн юм.

Куба улсын Хаванагийн их сургуульд лекц уншихдаа хар толботой, цэнхэр оймс өмссөн байлаа.

Исламын шашинтны Рамадан сарын сүүлчийн өдөр хавирган сарны зураг, араб хэл дээр бичсэн баярын мэндчилгээтэй оймс сонгожээ.

Канадын бэлгэ тэмдэг агч модны навч.

Энэ оймсоо дараа нь тэр хэд хэдэн удаа өмссөн.

Харин 2017 оны долоодугаар сард Ирландын шинэ Ерөнхий сайд Лео Варадкар өөрийг нь агч модны навчтай оймстой угтсан юм.

Түүний оймсонд агч модны навчнаас гадна Канадын өөр нэгэн бэлгэ тэмдэг болох морьт цагдаагийн дүрс байдаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
33
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.