БНХАУ-ын мөнгөн хандивын 79 хувь нь ЭРГЭН ТӨЛӨГДӨХ ЗААЛТТАЙ


  |     2017-10-12 10:28   |     622
  2017-10-12 10:28   |     622

БНХАУ-ын олон улсад ил гараагүй нууц их. Гадаад хөрөнгө оруулалтаас гадна хүн амын төрөлт, нас баралтын тодорхой мэдээлэл байхгүй. Тэгвэл Харвард болон Гейдельберг Их сургуулийн эрдэмтэд сүүлийн 20 жилийн хугацаанд тус улс ямар оронд хэчнээн хэмжээний мөнгөн хөрөнгийг хандив дэмжлэгийн дор илгээснийг судалжээ. БНХАУ болон АНУ хамгийн их мөнгөн дэмжлэгийг олон улсад үзүүлдэг юм.

Image result for china and africa

Хятад улс 2000-2014 оны хугацаанд нийт 140 улсад 5000 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж Африкын буурай орнууд болон Монгол улс руу их хэмжээний дэмжлэг үзүүлжээ. 2014 оноос өмнө Пакистан, Шри Ланка зэрэг улсын эрүүл мэнд, эмнэлгийн салбарт үлэмж хөрөнгө илгээв. Харин үүнээс хойш Нигер улс Хятадын мөнгөн дэмжлэгийг хамгийн их хүртэх болжээ. 

АНУ-ын гадаад хандив тусламжийн 93 хувь нь барууны хөгжингүй орнууд руу буцаан төлөх шаардлагагүйгээр зориулагддаг аж. Харин БНХАУ-ын гадаад дэмжлэгийн 21 хувь нь л эргэн төлөгдөх шаардлагагүй мөнгөн тусламж байдаг бол үлдсэн бүх хөрөнгө нь Бээжинд эргэн төлөгдөх  заалттай зээл гэдгийг судалгааны баг мэдэгджээ.  “Хятад улс яг л арслангийн хувь авахтай адил багыг зараад ихийг хүртэх алхам хийж байна” гэж тэд мэдээллэв. 

НҮБ-ийн хүрээнд Хятадын саналыг нь дэмжсэн улсуудад Бээжингээс үлэмж дэмжлэг үзүүлжээ. Олон улсын судлаачид БНХАУ-ыг Хойд Солонгост их хэмжээний туслалцаа үзүүлдэг гэсэн хардлага байдаг ч тус улсын зүгээс сүүлийн 14 жилийн хугацаанд Хойд Солонгос руу 210 сая ам.долларын хөрөнгийг 17 төсөл хөтөлбөрийн дагуу илгээсэн байна. "Хойд Солонгос бол олон улсын хувьд хар нүх. Тус улсын мэдээлэл маш нууцлалтай, хаалттай байдаг нь дэлхийн эдийн засгийн судалгаа шинжилгээнд саад болж байна" гэж судлаач Брэд Паркс онцолжээ. 

 

Эх сурвалж: BBC


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Монгол Улсад олгох 350 сая ам.долларын санхүүжилтийг баталгаажуулахаар ажиллаж байна

Мянганы сорилтын корпорацийн дэд ерөнхийлөгчийн орлогч Фатема Зумарыг хүлээн авч уулзав.

  2017-12-06 07:32