Дуучин Т.Ариунаагийн тухай хэний ч мэдэхгүй 40 СОНИРХОЛТОЙ тоон баримт


  |     2017-10-12 10:41   |     49686
  2017-10-12 10:41   |     49686

Урлагт бүх насаа зориулж яваа дуусч дундаршгүй эрч хүчтэй дуучин Т.Ариунаагийн тухай хэний ч мэдэхгүй сонирхолтой баримтуудыг тоон хэлээр хүргэж байна.


1.

Т.Ариунаа 1983 онд эстрадын дуучдаас анх удаа Монголын радиогийн Алтан фондод дуугаа бичүүлж байжээ.

2.

Сурагчийн дүрэмт хувцастай 15 настай охин энэ дуугаараа Монголын радиогоос зарласан хүүхдийн дууны улсын уралдаанд түрүүлж 1980- аад оны үеийн  дунд сургуулийн сурагчдын “шүтээн” болсон юм. Улмаар залуучуудын сэтгүүл, сонинд гэрэл зураг нь гарч,  “16 нас”, “Цэнхэр аялал”, “Сурагчийн жил”, “Сүүлчийн хонх” зэрэг дуу нь Үндэсний телевизийн “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгийн үзэгчдээс үргэлж захиалгыг авдаг байв. Тэрбээр “Нарны дуулал” хамтлагтаа дуулсан эдгээр дуугаа  Монголын радиогийн “Алтан фонд”-д бичүүлжээ.

3.

Монголын үе үеийн 16 настнуудын бахдан дуулдаг “16 нас” дууг Т.Ариунаа 1982 онд дуулжээ. 

4.

Тэр “Соёл-Эрдэнэ”, “Баян Монгол” гэсэн Монголын орчин цагийн урлагийн 2 том хамтлагийн гишүүн байсан.

5.

1986 онд “16 нас” нэртэй, Монголдоо хамгийн анхны пянз гаргаж байсан бие даасан дуучин. Энэ нь Соёл-Эрдэнэ хамтлагтай хамтран тоглосон пянз байжээ. 

6.

1989-1990 онд буюу оюутан ахуй цагтаа дуучин Т.Ариунаа Югослав улсад орой болгон дуулж 100-500 маркаар цалинждаг байжээ. Анх удаа маркаар цалинжиж байсан монгол дуучин. Дээд тал нь 1000 марк хүртэл цалин авч байсан. 

7.

Тэр Болгар, Югославын хамтлагуудтай хамтран ажиллаж, нийт 8 хотоор аялан тоглолт хийж байв

8.

1995 онд Т.Ариунаагийн хамгийн анхны клип болох Амласан хайр дууны клипний  зардлыг түүний аав хувиасаа гаргаж байжээ. Нийт 1000 доллараар бүтсэн тус клипийг “On and Off” продакшн бүтээсэн байна.

9.

Т.Ариунаа 1996 оноос хойш өнөөг хүртэл өөрийн бие даасан уран бүтээл тоглолтод нэг ч спонсор авалгүй, бүх санхүүжилтийг хувиасаа гаргасаар ирсэн байна.

10.

Т.Ариунаа 1996 оноос хойш бүжигчидтэй хамтарч эхэлсэн. Анхны бүжигчдийн нэг нь MMP Түвшин байв. Тэр бүх тоглолт дээрээ өөрийн бүжигчидтэй бүжиглэсээр ирсэн юм.

11.

17 жилийн өмнө Өвөр Монголд “Талын монгол айл” дуу хамгийн олон сонсогчтой дуу болж, хит болж байсан. Тэр үед Өвөр Монгол айлд ороход “Талын монгол айл” дуу байхгүй юм биш биз дээ гэдэг яриа ч гарч байсан гэдэг. 

12.

Т.Ариунаа Монголын дуу хөгжмийн ертөнцөд хамгийн анх “агаарт ниссэн” дуучин болж байв. Тэр 2000 оны “Чи минь” тоглолт дээр агаарын үзүүлбэр үзүүлж байсан юм. 

13.

Т.Ариунаа 1997 онд “Ариун сэтгэл сан” гэх хамгийн анхны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн Төрийн бус байгууллагаа үүсгэн байгуулжээ. 

14.

Их Тэнгэрийн аманд болсон 100 долларын үнэтэй тус хандивын тоглолтоор сайн үйлсийн аянд багагүй хөрөнгө босгож байв. 

15.

“Ариун сэтгэл сан” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа, анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн бүрэн хэмжээний тоглолт хийж байснаараа Монголдоо анхдагч болсон юм. 

16.

1997 онд хамгийн анх төрсөн өдрийн шоуг Үйлдвэрчний эвлэлийн “Нон Стоп” клубд хийжээ.

17.

Т.Ариунаа нь Монголоос анх удаа НYБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин болсон бөгөөд 2002 оны тавдугаар сард Нью-Йорк хотноо "Хүүхэдтэй хамт дэлхий ертөнцийг хөгжүүлье" уриан дор болсон концертод "Нарны хаан хүүхэд" дуугаа дуулжээ. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатарын шүлэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын аялгуу хүүхдийн төлөө “ЗА” гэж хэлэхийг уриалсан энэ сайхан уран бүтээл НҮБ-аас зарласан уралдаанд “Азийн хамгийн шилдэг дуу”-гаар шалгарсан байна.

18.

2002 онд болсон тус концертод зочноор Майкл Дуглас, үзэгчдийн дунд Нелсон Мандела, Кофи Аннан зэрэг хүндтэй хүмүүс байв. 

19.

Т.Ариунаа Монголоос анх удаа буюу 1 дэх НҮБ-ийн элч болж байв. Тоглолтод өөр орны дуучид оролцоогүй бөгөөд зөвхөн “Нарны хаан хүүхдүүд” дуу л дуулагджээ. 

20.

2004 онд “Нэг л үдэш” тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд 2 удаа тоглоход нийт 25000 хүн үзсэн байна. 

21.

Тэр клипний зураг авалтаа хийхээр 2004 онд Өмнөговь аймгийн Хэрмэн цав гэдэг байгалийн гайхамшигт тогтоцтой газрыг зорьж байсан нь Монголдоо зураг авалт хийхээр явсан хамгийн хол зам нь байжээ. Тэр газар “Би” дууны клипээр хамгийн анх дэлгэцээр гарч байв. 

22.

2000 орчим км замыг туулж, зураг авалтаа хийсэн тус клип нийт 10 гаруй сая төгрөгөөр бүтсэн байна.

23.

2005 онд хийгдсэн “Хөх монголын үр сад” дууны клип Монголд хамгийн өндөр өртгөөр бүтсэн клипний жагсаалтын 2 дугаарт ордог.

24.

Тус клип хамгийн олон хүн оролцсон клип болсон бөгөөд бүжигчид, алдартай жүжигчид, Херо студи, орлон тоглогчид, 500 цэрэг, арын албаныхан гээд нийт 800 орчим хүний баг бүрэлдэхүүн оролцсон билээ. Үүнд 40 гаруй алдартай жүжигчид тоглож байсан юм. 

25.

Мөн тус клипний зураг авалтыг хамгийн олон байршилд авсан бөгөөд нийт 25 сая төгрөгийн өртгөөр бүтжээ. 

26.

Хамгийн өндөр өртгөөр буюу 50 сая төгрөгөөр бүтсэн богино хэмжээний кино-клип “Домгийн өглөө” байв. Хуучин цирк дээр зураг авалтыг хийсэн тус клипийн ажил дээр Балхжавын Чингүүн, зураглаач Д.Ангараг зэрэг залуу уран бүтээлчдийг дэмжин ажиллажээ. 

27.

2006 онд “Дурлал шиг асна” тоглолт УБ паласт 4 өдөр дараалан болж байв. Тоглолтыг өдөр тус бүр 3500 хүн буюу нийт 14000 хүн үзсэн байна. Энэ тоглолт дээр Quiza зэрэг залуу уран бүтээлчдийг дэмжиж ажилласнаараа онцлог. Мөн энэ тоглолт дээр гадаад хөгжимчид авч ирснээрээ бас Монголдоо анхдагч болж байсан юм. ОХУ, Сингапураас нэг басс, нэг соль гитарчин урилгаар ирж тоглож байв. 

28.

2006 оны “Дурлал шиг асна” тоглолт дээр Нисванисийн Амгаатай хамтран дуулж байснаараа гранж рок дуучинтай хамтарсан анхны тохиолдол болж байв. 

29.

Тэр 2006 онд “Дурлал шиг асна” тоглолт дээр анх удаа “Apple iBook computer” ашиглаж байсан нь тухайн үедээ тун шинэлэгт тооцогдож байсан юм. 

30.

2009 онд “Гайхамшигт үдэш” тоглолт хамгийн өндөр өртгөөр буюу 120 сая гаруй төгрөгөөр бүтсэн байна.

31.

Тус тоглолтын тасалбар дээд зэрэглэл нь 100000 төгрөг үнэтэй байсан бөгөөд улаан хивсний ёслол, халуун вино, гоёлын даашинзтай оролцогчид гээд тансаг зэрэглэлийн тоглолт болж байсан юм. “Гайхамшигт үдэш” тоглолтын гол хувцаснуудыг сваровски шигтгээгээр чимэглэсэн бөгөөд хувцас, загвар дээр “Моналун” загварын агентлагтай хамтран ажилласан байна. 

32.

Тус тоглолтод хамгийн олон буюу 300 орчим хүн оролцжээ.

33.

“Гайхамшигт үдэш” тоглолтын үеэр дуучин Т.Ариунаа 22 дууг ам барилгүй шууд дуулж, түүн дээрээ давхар бүжиглэж байсан юм. Тоглолтод ямар ч нэмэлт хамтлаг, дуучид дуулаагүй. Хамгийн олон бүжигтэй тоглолт байжээ.

34.

Тэр төв цэнгэлдэх хүрээлэнд хийсэн “Best of Ariunaa” тоглолтоо “Буянгийн” Жагаатай хамтран хийж байсан бөгөөд Төв цэнгэлдэхэд 2 удаа тоглолт хийсэн анхны дуучин болж байв.

35.

“Best of Ariunaa” тоглолтын үеэр Т.Ариунаа нийт 33 дуу ам барилгүй дуулсан рекорд тогтоож байв. Тоглолт дууссаны дараа л хөлөө цэврүүтсэнийг мэдэж, хамгаалагч нараар өргүүлж явсан удаатай.

36.

Т.Ариунаа Монголд хамгийн анх хувийн дасгалжуулагчтай ажиллаж байсан дуучин юм. “Нэг л үдэш” тоглолтод бэлтгэх гэж нэг сарын турш Гүнт зуслан дээр багштайгаа хамт сургуулилтаа хийж, тэндээ байрлаж байв. Өнгөрсөн хугацаанд тэр нийт 7 бүжиг дэглээчтэй хамтран ажиллажээ. Тоглолтын болон клипний бүжиг дэглэлтүүд дээрээ өөрөө гар бие оролцож, санаагаа гаргаж хамтран ажилладаг. 

37.

Мөн нийт 4 фитнессийн дасгалжуулагчтай хамтран ажилласан байна. 

38.

Дуучин Т.Ариунаа 7 сартай давхар биетэй байхдаа Пентатоник наадам дээр 5 дуу дуулж байв. 

39.

“Баян Монгол” чуулгын уран бүтээлчидтэй 18 аймгаар 45 хоногийн аялан тоглолт хийж байсан нь орчин цагийн дуучдаас анх удаагийн тохиолдол юм. 

40.

Түүний хамгийн өндөр өртгөөр бүтсэн цомгууд бол “Миний шинэ орон зай”, “Чамтай бас чамгүй” цомгууд юм. Нийт 30000 доллараар бүтсэн тус цомгууд дээр Сингапур улсын хөгжимчид ба найруулагч Н.Халиун ажиллажээ.



Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

23 сэтгэгдэлтэй

  • Зочин   [174.7.26.48]
      2017-11-03 02:04
    Алдарт Смоуки хамтлагийн дуучин Крис Нормантай дуулсан гэдгийг дурьдах нь зүйтэй болов уу

  • Г. Оюунжаргал   [66.181.182.76]
      2017-10-18 03:23
    Дайчин, үзэсгэлэнтэй, хүний сайн хань, хүүхдийн сайн ээж, мундаг эмэгтэй, гал цогтой

  • Г. Оюунжаргал   [66.181.182.76]
      2017-10-18 03:22
    Дайчин, үзэсгэлэнтэй, хүний сайн хань, хүүхдийн сайн ээж, мундаг эмэгтэй, гал цогтой

  • Зочин   [66.181.182.76]
      2017-10-18 03:22
    Дайчин, үзэсгэлэнтэй, хүний сайн хань, хүүхдийн сайн ээж, мундаг эмэгтэй, гал цогтой

  • Оюунцэцэг   [202.179.24.201]
      2017-10-15 07:15
    Тоглолтоо хийхийг хүлээж байгаа шүү

  • улаан фэн   [202.9.42.225]
      2017-10-14 08:39
    одоо хэзээ тоглолтоо хийх вэ , үзэгчид хүсэн хүлээсээр байгаа шүү, хүмүүст эрч хүчээ түгээгээрэй

  • bayrsaihan   [66.181.180.95]
      2017-10-14 06:55
    Ugaasaa l myndag hvn l de chamd ulam ulam ajiltg hvsie

  • Зочин   [66.181.180.95]
      2017-10-14 06:54
    Ugaasaa l myndag hvn l de chamd ulam ulam ajiltg hvsie

  • zochin   [66.181.181.200]
      2017-10-14 04:40
    Tiim shuu Eros №1 tuhain uedee bas l shineleg huuchin hev mayagiig evdej chadsan jinhen tesrelt bolj chadsan shuu. Bas ter usnii trend geed l bas bnaa bnaa. Mundag daichin, tsoglog, erch huchtei, huurhun, uhaantai, sain eej, sain hani, saihan buhnii deed yum daa minii hairtai hundeldeg duuchin emegtei.

  • zochin   [66.181.181.200]
      2017-10-14 04:14
    Tiim shuu Eros №1 tuhain uedee bas l shineleg huuchin hev mayagiig evdej chadsan jinhen tesrelt bolj chadsan shuu. Bas ter usnii trend geed l bas bnaa bnaa. Mundag daichin, tsoglog, erch huchtei, huurhun, uhaantai, sain eej, sain hani, saihan buhnii deed yum daa minii hairtai hundeldeg duuchin emegtei.

  • zochin   [139.5.219.70]
      2017-10-13 23:57
    goy yumaa harin yagaad anhnii tsomog eros #1-iin tuhai bichsengui ve tuhain uedee uneheer shock bolj bsn shde.

  • Tsetsee   [202.179.27.239]
      2017-10-13 14:12
    Urlag uran buteel dee chin unench Gaihaltai goyo duuchin uneher minii shuten bishirdeg duuchin zaluu huuhed duunar taa duulah ur aviyasaa ulamjilahig husej bn

  • Tsetsee   [202.179.27.239]
      2017-10-13 14:12
    Urlag uran buteel dee chin unench Gaihaltai goyo duuchin uneher minii shuten bishirdeg duuchin zaluu huuhed duunar taa duulah ur aviyasaa ulamjilahig husej bn

  • Зочин   [202.179.27.239]
      2017-10-13 14:12
    Urlag uran buteel dee chin unench Gaihaltai goyo duuchin uneher minii shuten bishirdeg duuchin zaluu huuhed duunar taa duulah ur aviyasaa ulamjilahig husej bn

  • g.munhuu   [66.181.160.20]
      2017-10-13 11:52
    Huuhed nasnii mini dursamjiig hadgalsan duutai aviyaslag duuchin shuu amjilt

  • doigii   [202.9.40.189]
      2017-10-13 04:49
    tiim mundag emegtei erch hucheer duuren

  • Зочин   [202.9.40.189]
      2017-10-13 04:49
    tiim mundag emegtei erch hucheer duuren

  • Зочин   [202.70.46.226]
      2017-10-13 04:12
    Мундаг дуучин эгчдээ амжилт хүсье

  • Зочин   [202.70.46.226]
      2017-10-13 04:12
    Мундаг дуучин эгчдээ амжилт хүсье

  • Хх   [112.72.15.34]
      2017-10-13 02:02
    Ариунаа мундаг дайчин бүсгүй шүү! Одооны энэ залуу "дуучид" Ариунаа Сараа нараас суралцах хэрэгтэй

  • Зочин   [112.72.15.34]
      2017-10-13 02:02
    Ариунаа мундаг дайчин бүсгүй шүү! Одооны энэ залуу "дуучид" Ариунаа Сараа нараас суралцах хэрэгтэй

  • Зочин   [202.131.250.130]
      2017-10-12 18:07
    монголын дуучид маань гадны ямар ч одоос дутахгүй эн тэнцүү гэж боддог. бүх амьдралаараа зүтгэж ард түмэндээ үйлчилж, баясгаж явдаг энэ хүмүүсээ хайрлах ёстой бид нар. гэтэл гутааж байдаг хүмүүс байх юм. юм хийж чадахгүй хүмүүс л муу энёргээ цацаж байдаг

  • Зочин   [202.179.31.25]
      2017-10-12 13:04
    tsoglog huuhen shuu amjilt

Анх удаа ТОЛГОЙ шилжүүлэн суулгах мэс засал хийжээ

Италийн мэдрэлийн их эмч Сержио Канаверо мэс заслыг гүйцэтгэжээ.

  2017-11-20 04:56

Их дэлгүүрийн гацуур хүмүүст шинэ жилийн уур амьсгал өгснийг батлах 13 пост

Их дэлгүүр модоо засахаар л нэг шинэ жил болох гэж байгаа юм шиг санагдах юм.

  2017-11-20 04:45