Хайх зүйлээ бичнэ үү

мин

Замын байгууламжийн 39 төслийн ажлын явц 90 хувьтай байна

Бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь дуусгах аж.


Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан саатаад байгаа авто зам барилгын ажлын явцтай танилцлаа.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж  байгаа Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажил Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газар чөлөөлөх асуудлаас шалтгаалан саатаад байгаа юм. Засаг даргын орлогч П.Баярхүү гүйцэтгэгч компанийханд газар чөлөөлөх асуудлаар тохиролцоонд хүрч, ажлыг эхлүүлнэ гэж хэллээ.

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Мах импексийн авто зам хүртэлх замын ажлыг эсэргүүцэн зогсоогоод байсан  61 дүгээр байрны иргэдтэй ажлын хэсгийнхэн уулзаж, тус байрнаас 3 метрийн зайтай барихаар тохиролцоонд хүрэв. СХД, 1 дүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох шинэ замын траст орсон газрыг яаралтай чөлөөлөх үүргийг Газрын албанд өгч, траст бага зэрэг өөрчлөлт оруулан ажлыг хугацаанд нь дуусгахаар шийдвэрлэлээ. 

Хан-Уул дүүрэг, Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын авто замтай холбогдох 2.4 км авто замын барилгын ажлын явц 90 хувьтай байгаа бөгөөд “Газрын үр шимт” ХХК-ийн ашиглах зөвшөөрөлтэй газар чөлөөлтийн асуудлаас 130 метр орчим замын ажил саатаад байгаа юм.

Ажлын хэсэг газар яаралтай арга хэмжээ авч газар чөлөөлөлтийн асуудлаас саатаад нийтийн эзэмшлийн зам барилгын ажлыг хугацаанд нь дуусгах үүргийг хариуцсан албан тушаалтнуудад өглөө. Ажлын хэсэгт Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, орлогч дарга Г.Баттогтох, Зам барилгын хяналтын хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнэ, Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн дарга Б.Цэрэнсодном,  НГА-ны орлогч дарга Б.Загдсамбар, НЗЦГ-ын дарга Б.Эрдэнэбат болон бусад албаны хүмүүс оролцлоо. 2017 онд  Нийслэлийн төсөв, Нийслэлийн замын сан, Хөгжлийн банкны санхүүжилт болон гадаад зээл гэсэн дөрвөн эх үүсвэрээр авто зам, замын байгууламжийн 39 төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Нийт ажлын явц 90 хувьтай байгаа бөгөөд  газар чөлөөлөлтийн асуудлуудыг  шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь дуусгахыг зорьж байна гэж Нийслэлий Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
15 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
15 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
16
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.