Хайх зүйлээ бичнэ үү

мин

Эрмитаж дахь Монголын түүх, соёлын өв дурсгалуудын үзэсгэлэнг олон улсад гаргана

“Алтан орд”-ны куратор М.Г.Крамаровскийг хүлээн авч, уулзлаа.




Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Эрмитажийн музейн дорно дахины хэлтсийн тэргүүлэх зэргийн эрдэм шинжилгээний ажилтан, “Алтан орд”-ны куратор М.Г.Крамаровскийг арав дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч уулзлаа. 

Эрмитажийн музейд хадгалагдаж буй Монголын түүх, соёлын холбогдолтой өв дурсгалуудын үзэсгэлэнг Улаанбаатар болон ОХУ-ын зарим хот, цаашлаад  Зүүн Европын улс орнуудад гаргах тухай асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр үзэсгэлэнг 2019 оны хоёрдугаар улиралд зохион байгуулах,  бэлтгэлийг эртнээс хангах, үзэсгэлэнгийн үеэр монголын хувийн цуглуулагчдын холбогдох цуглуулгаас дэлгэн үзүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцсан юм.

Монголын уран бичлэгээр (калиграф) бичиж үлдээсэн хамгийн эртний дурсгалын нэг болох “Чингисийн чулууны бичиг”, алтан, мөнгөн “Гэрэгэ” зэрэг манай улсын түүх, соёлын нэн ховор өв, дурсгалууд хадгалагдаж байдаг Эрмитажийн музейтэй хамтран ажиллах, хамтарсан үзэсгэлэн гаргах  нь хоёр улсын соёлын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой арга хэмжээ болохыг уулзалтын үеэр сайд Ц.Мөнх-Оргил тэмдэглэв.

Түүнчлэн, Эрмитажийн музейд хадгалагдаж буй Монгол Улсын гадаад харилцааны түүхтэй холбогдох архивын материал, үзмэр зэргийг хуулбарлан ашиглах, “Казанийн Кремль” музейгээс санаачлан 2018 оны арваннэгдүгээр сард зохион байгуулах Алтан орд ба Крымийн түүхийн сэдэвт үзэсгэлэнд монголын тал хамтран оролцох зэрэг асуудлуудаар санал солилцлоо.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
2
Уржигдар
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
3
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
8 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
10 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
13 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
5
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.