Бие биедээ төгс зохицсон хосуудын 4 ШИНЖ


  |     2017-10-12 14:59   |     3745
  2017-10-12 14:59   |     3745

1. Тэд хамт аялдаг

 love amor pretty little liars romantic lucy hale GIF

Найз охин/залуу-тайгаа хамт аялснаар бие биенээ болон хорвоо ертөнцийг нээж чаддаг. Та майханд унтах дуртай байхад, хос тань 5 одтой зочид буудлыг илүүд үздэг байж ч мэднэ. Өдөр бүр хамт амьдрах хүнээсээ хэт ялгаатай байх хэцүү. Бие биенийхээ өөдөөс харах бус, хамтдаа нэгэн зүгт харж байгаа хосууд урт удаан харилцаагаа хамгаалж чаддаг юм. 

2. Тэдэнд хамтдаа хийх дуртай зүйлс олон байдаг

 love movie wedding dress married couple the time travelers wife GIF

Хамтдаа хийх дуртай, зөвхөн өөрсдийн гэсэн нандин зүйлтэй болоорой. Нэгнийхээ сонирхлыг хүлээн авч чадаагүйгээс, эсвэл өөрийнхөө сонирхлыг олоогүйгээс олон хос зөрчилд хүрдэг. Судалгаагаар хосууд хамт байх цагаа хөгжилтэй, мартагдашгүй өнгөрөөх нь харилцааг улам бат бөх болгодог гэдгийг баталжээ.

3. Тэдний үерхэл тэнцвэртэй

 love dance black and white kiss amazing GIF

Үерхэл тэнцвэртэй үргэлжлэх эсэх нь итгэл найдвар, бат бөх харилцаагаас эхэлдэг. Та нээлттэй, хос тань дотогшоо хүн бол та хоёр төгс зохицно. Харин хоёулаа хэт нээлттэй хүмүүс хувийн зан чанарын хувьд зөрчилдөх нь их. Хар ба цагаан, “Инг ба Янг”-ийн зохицлыг та мэдэх биз ээ.

4. Тэр танд өөртөө итгэх итгэлийг өгдөг.

 cora keegan GIF

Зарим хосууд үнэхээр бие биедээ хайртай ч нэгнийхээ эрч хүчийг сорсоор байдаг. Тиймээс хостойгоо юу бодож, мэдэрч байгаагаа ний нуугүй ярилцаж байхыг хичээгээрэй. Хосын харилцаа таныг өсч дэвшиж, илүү сайн хүн болох урам зориг өгөх ёстой болохоос биш өөртөө итгэх итгэлийг тань үгүй хийх ёсгүй.

Эдгээр шинж таны хайр дурлалын харилцаанд байгаа бол та үнэхээр "зөв" үерхлийг бүтээжээ. Дээрх шинжээс зөрж байлаа гээд гутрах хэрэггүй. Зөв нэгнийг хүлээхийн оронд бүхнийг өөрөөсөө эхлэн, бусдыг чин сэтгэлээсээ хайрлахад суралцаарай.

Эх сурвалж : www.lifehack.org



Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

2017 онд трэнд болсон ЭТГЭЭД ЗАГВАРУУД

Уранхай жийнс, үслэг шаахай ...

  2017-10-17 07:15

Архинаас гарсан 10 алдартан

Ингээд олон жил архи амсаагүй “цоо эрүүл” алдартнуудтай танилцацгаая.

  2017-10-17 03:12

Дуншиж буй Засгийн газрын 10 СОДОН баримт

Тэд бүгд англи, орос хэлтэй.

  2017-10-17 02:23