Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

13-ны Баасан гараг буюу алдартнуудын сүүлчийн 13 гэрэл зураг

Тэдний зарим нь үхэл ойрхон байгааг мэдэрч байгаа бол нэг хэсэг нь огт төсөөлөлгүй явж байлаа.


Өнөөдөр 13-ны Баасан гараг тохиож байна. Энэ өдөрт зориулан, 13 алдартны нас барахаасаа өмнө авахуулсан сүүлчийн гэрэл зургаас толилуулья. Тэдний зарим нь үхэл ойрхон байгааг мэдэрч байгаа бол нэг хэсэг нь огт төсөөлөлгүй явж байлаа.

Домогт Фредди Меркьюри ДОХ өвчин туссанаа үгүйсгэсээр ирсэн. Нас барахаас хэдхэн хоногийн өмнө авсан энэ зурган дээр тэр жирийн л харагдаж байна.

Мохаммед Али 32 жил Паркинсоны өвчинтэй тэмцсэн. Нөгөө ертөнцөд одохоос нь хагас сарын өмнө гэрэл зурагчин Зенон Тексейра гэрт нь очиж, зураг авсан байна.

Энэ бол рок-н-роллын хаан Элвисийн амьдралын сүүлийн өдөр авсан зураг. Шүдний эмчид үзүүлээд гэртээ найз бүсгүйтэйгээ эргэн ирсэн ч үдэш нь түүний зүрх зогсох болно.

Курт Кобейн амиа хорлохоосоо 3 долоо хонгийн өмнө.

1980 оны 12 дугаар сарын 8. Жон Леннон өөрийн фэн Марк Чепменд гарын үсэг өгч байна. Гэвч энэ зурагны цаад хэсэгт байгаа Марк хэдэн цагийн дараа түүнийг буудан хөнөөх болно.

Жим Моррисон найз бүсгүйн хамт Францын  Сен-Ле-д’Эссеран тосгонд амарч байна. 5 өдрийн дараа тэр хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барна.

2014 оны долоодугаар сарын 21.  Робин Уильямс сармагчинтайгаа авахуулсан зургаа инстаграмд тавилаа. 20 хоногийн дараа тэр нас барсан.

Эми Уайнхаус нас барахаасаа 7 хоногийн өмнө папарацци нарын дуранд өртсөн нь.

Дэвид Боуи нас барахаасаа 3 хоногийн өмнө ийм байлаа.

“Apple”-ийн үүсгэн байгуулагч Стив Жобс 2011 оны 10 дугаар сарын 5-нд нас барсан.

Хит Лежер киноны зураг авалт дээр. Маргааш нь тэр өвчин намдаагч эм хэт их хэрэглэсний улмаас амиа алдсан.

Тупак Шакурын сүүлийн зураг. Түүнийг 1996 онд буудан алсан.

Жими Хендриксийн зургийг найз бүсгүй нь нас барахаас нь ганц хоногийн өмнө авчээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
47
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.