Маргааш эхлэх “Вансэмбэрүү-2017” үзэсгэлэнгийн талаар Таны мэдэх ёстой бүх зүйл


  |     2017-10-13 11:45   |     1081
  2017-10-13 11:45   |     1081

Хэрхэн эхэлсэн:

УИХ-ын гишүүн А.Ундраа, НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа нар жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон хувь хүмүүсийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор 2016 онд санаачилсан нь жил бүрийн намар Улаанбаатарт зохиогддог уламжлалт томоохон яармаг худалдаа болоод байна.

Энэ жилийнх хаана, хэзээ болох:

Инновацыг нэвтрүүлсэн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих уриатай "Вансэмбэрүү-2017" үзэсгэлэн 2017 оны аравдугаар сарын 14-15-нд УБТЗ-ын галт тэрэгний буудлын үзэсгэлэнгийн танхимд болно. 14-ний 12:00 цагт нээлтийн үйл ажиллагаанд сэтгүүлчдийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг vansemberuu-expo.mn сайтаас аваарай.

“Вансэмбэрүү-2016”-гаар юу болсон:

“Шинэ санаа-Шилдэг бүтээл” уралдааныг зохион байгуулж, 26 байгууллага, хувь хүмүүсийн 100 орчим шилдэг бүтээлээс “Хас гутал” ХХК-ийн гутал, “ARSRB” ХХК-ийн цүнх шалгарсан. Шилдэг бүтээлийг урласан М.Золзаяа, Д.Цэрэндулам нарыг Итали улсад аялах эрхээр шагнасан бөгөөд тэд Милан хотод зохион байгуулагдсан арьс ширэн бүтээгдэхүүний үзэсгэлэнд оролцоод ирлээ.

“Вансэмбэрүү-2017”-гийн сюрприз:

Уралдааны ялагчийг Японы зах зээлтэй өөрийн биеэр танилцах эрхээр шагнана.


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Нислэгийн цаг уурын төв шинэ нисэх буудалд мэдээгээр үйлчилж эхэллээ

Цаг уурын автомат станцын хэмжилтээр ажиглалт хийж байна.

  2018-04-27 03:59

Төрийн албаны шалгалтын ном шинээр хэвлэгдлээ

Шинээр хууль, тогтоомж батлагдан гарахын зэрэгцээ зарим хуульд өөрчлөлт орж, хүчингүй болсон тул шинэчилсэн байна.

  2018-04-27 03:44

Газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгалаа

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа.

  2018-04-26 09:43