Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Шинэ сайд нарын ХАМГИЙН ХАМГИЙН

Ерөнхийлөгчөөс хариу ирсний дараа сайдад нэр дэвшигсдийн нэрийг УИХ-д өргөн барьж, албан ёсоор томилно.


Шинэ Ерөнхий сайдын танхимын 15 сайд: 

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, 
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж 
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 
БОНХ-ийн сайд Н.Цэрэнбат
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа
НХХ-ийн сайд С.Чинзориг
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 
Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ 
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
БХБ-ын сайд Х.Баделхан
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нарын нэрийг УИХ-д өргөн барихаар болжээ. Ерөнхийлөгчөөс хариу ирсний дараа сайдад нэр дэвшигсдийн нэрийг УИХ-д өргөн барьж, албан ёсоор томилно. 

1. Хамгийн залуу сайд.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат 39 настай.

2. Хамгийн настай сайд.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан 64 настай.

3. УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон гишүүн.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-д долоон удаа сонгогдсон. Түүнчлэн Ө.Энхтүвшин, Н.Энхболд тус бүр 5, Ц.Даваасүрэн, Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар 3, Х.Баделхан, Д.Сарангэрэл, Д.Сумъяабазар тус бүр 2 удаа УИХ-д сонгогдож байв.

4. УИХ-д анх удаа сонгогдсон гишүүн.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, НХХ-ийн сайд С.Чинзориг, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нар УИХ-д анх удаа сонгогдсон.

5. Хамгийн их давхцсан мэргэжилтэй гишүүд.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар эдийн засагч мэргэжилтэй. 

6. Сайдаар хамгийн олон удаа ажилласан гишүүд.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж МУ-ын Хууль зүйн тэргүүн дэд сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар хоёр удаа ажилласан. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байв. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Гадаад харилцааны сайд, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд байв.

Мөн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга, Гадаад харилцааны сайд, Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга, Түлш эрчим хүчний сайдаар ажилласан туршлагатай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
38
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.