Хайх зүйлээ бичнэ үү

мин

13 дугаартай ч амжилт олсон хөлбөмбөгчид

Томас дэлхийн аварга, Аваргуудын лигийн аварга хүн. “Чөтгөрийн 13” түүнд огт саад болоогүй.


Өнөөдөр 13-ны Баасан гараг тохиож байна. 13-ын тоог азгүй, муу ёрын тоо гэж эртнээс үздэг байсан бөгөөд спортын уралдаан тэмцээнд ийм дугаар авахыг хэн ч хүсдэггүй байлаа. Гэвч “Чөтгөрийн 13” тооноос айлгүй 13 дугаарын өмсгөлтэй тоглож, амжилтанд хүрсэн хөлбөмбөгч цөөнгүй бий.

Герд Мюллер

Германы хөлбөмбөгийн домог болсон энэ довтлогч 13 дугаартай тоглосон хамгийн анхны алдартан. Түүнийг тоглож байх үед зарим улсад 13 дугаарыг сэлгээний тамирчин л зүүдэг байлаа. Мюллер сэлгээнд суудаг байхдаа 13-ын тоонд “дурласан” гэдэг. Ямар ч гэсэн энэ тоо Герд Мюллерт нэр алдар авчирсан юм.

Микаэль Баллак

Мюллерийг дагагчдаас алдарт гарсан нэг тоглогч бол Баллак. Герд Мюллерт зориулан, 13 дугаарыг авснаа Баллак хүлээн зөвшөөрдөг. Клуб, шигшээ багт ч Баллак энэ дугаартай тоглодог байсан. Баллак шилдэг сайн тоглогч ч чухал тэмцээний финалд аз дутан ялагддаг байсан тул зарим хүн “Мюллерийг дууриах гэж байж баларлаа” хэмээн ярьдаг байлаа.

Томас Мюллер

Мюллер нэртэй хүн Герд Мюллерийг залгамжлан, 13 дугаартай тоглохгүй бол болохгүй. Томас дэлхийн аварга, Аваргуудын лигийн аварга хүн. “Чөтгөрийн 13” түүнд огт саад болоогүй.

Алессандро Неста

Неста “13 дугаараас яагаад хүмүүс айдгийг би огт ойлгодоггүй. Би огт тоодоггүй. Дугаараа өөрчиллөө гээд би супермэн болчихгүй шүү дээ” гэж ярьж байв. Үнэхээр ч тэр мөрөөдөж болох бүх цомоо хүртсэн.

Александр Глеб

“Штутгарт”, “Арсенал”-д 13 дугаартай гялалзаж явсан Глеб “Барселона”-д ирээд унтарсан. Испанид 13 дугаарыг хаалгач зүүх ёстой тул Глеб энэ багт ирээд дугаараа солихоос өөр аргагүй болсон. Тийм болохоор түүний карьер “Барса”-д бүтээгүй байж болох.

Пак Чжи Сун

“Манчестер Юнайтед”-д 13 дугаартай тоглож байсан солонгос залуугийн хувьд энэ дугаар эсрэгээрээ аз жаргал авчирдаг утгатай байлаа. Азид 13 тоонд дуртай тул түүнд ямар ч асуудал гараагүй. Хятад, солонгос, япон тоглогч нар 4-ийн тооноос айдаг.

Каха Каладзе

Каха яагаад энэ дугаарт дуртай болсныг мэдэх хүн байхгүй. Түүний хувийн амьдрал, карьерт нь азгүй явдал олон тохиолдож байсан ч Каладзе Гүржийн хамгийн шилдэг хөлбөмбөгч болж чадсан.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
7 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
5
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.