Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

НҮБ: "20 сая гаруй хүн ӨЛСГӨЛӨНД нэрвэгдээд байна"

Хүн төрөлхтний тулгамдаж буй олон асуудлын нэн тэргүүнд тавигдах шаардлагатай өлсгөлөнгийн талаар "Independent" сайтын нийтлэлийг орчуулан хүргэж байна.


НҮБ-ийн мэдээллээр дэлхийд зургаан секунд тутамд нэг хүн хэт өлсгөлөнгөөс шалтгаалан амьсгал хурааж байна. Олон улсын байгууллага, хандив дэмжлэгийн аян өрнөсөөр байгаа ч дэлхийд өлсгөлөнгийн харанга дэлдсээр, олон сая хүн амь насаа алдсаар байна. Энэ талаар НҮБ-ийн судалгаа бүхий "Independent" сайтын нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

Image result for famine 2017

Африкийн болон хэт буурай орнуудад иргэдийг хүнс тэжээлээ өөрсдөө бэлтгэх боломжоор хангахын тулд тариаланчдыг дэмжих хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзжээ. НҮБ-ын мэргэжилтний мэдээлснээр, дэлхий даяар 20 сая гаруй хүн хоол тэжээлийн гүн дутагдал, өлөн зэлмүүн байдалд нэрвэгдэж амь насаа алдахад хүрээд байгаа юм. “Хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ газар тариалан, фермийн аж ахуй эрхлэгчдийг санхүүжүүлэхгүй бол бүр ч олон хүний амь нас эрсдэх болно” хэмээн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын онцгой байдал хариуцсан мэргэжилтэн Доминик Буржен ярьжээ. 

Related image

Энэ онд өлсөж үхэхийн даваан дээр амьдарч байгаа хүмүүсийн тоо 20 саяас 25 сая болтлоо нэмэгдлээ. Ганцхан жилийн дотор 5 саяар өссөн гэсэн үг. Йемен, Өмнөд Судан, Нигери, Сомали зэрэг улсад зэвсэгт тэмцэл, мөргөлдөөн үргэлжилж буйн дээр ган гачиг нүүрлэснээс хүнс тэжээлийн үйлдвэрлэл саарсан нь үүнд хамгаас ихээр нөлөөлсөн байна.

Related image

“Хүмүүнлэгийн дэмжлэгээр олон хүн үхлээс аврагдаж байгаа ч хүнсний аюулгүй байдал муудсаар л байна” хэмээн Д.Буржен “Reuters” агентлагт ярьжээ. “Бид нисэх онгоцоор хүнс тэжээл зөөж, яаж ийгээд амьдруулж байгаа ч энэ хүмүүсийн амьдралын нөхцөлийг сайжруулахын төлөө хангалттайг зарцуулж чадахгүй байна. Өлбөрч үхэхээс нь аварч байгаа ч хүнсний аюулгүй байдлыг нь хангах яагаа ч үгүй” гэв. Румын хүн амаас ч олон буюу 20 сая хүн ирэх жил дээрх шалтгаанаар амиа алдах магадлалтай гэж НҮБ-аас тогтоожээ. 


Хойд Африкт ган гачиг болж, хөдөө аж ахуйн салбар уналтад орж байхад Йемен, Нигери, Өмнөд Судан зэрэг улсад өрнөсөөр байгаа дайн тулааны улмаас ард иргэд нь хохирсоор байна. Иргэний дайн сунжирч, эдийн засаг нь хямарснаас Өмнөд Суданы хоёр  мужийн захиргаа онцгой байдал зарлажээ. 

Нигеридээ газар тариалангийн хөгжлөөрөө тэргүүлдэг зүүн хойд мужийн 1.8 сая хүн “Боко Харам” бүлэглэлийн дэгдээсэн үймээнээс үүдэн фермийн аж ахуйгаа орхихоос өөр аргагүй болсон түүхтэй. Тус улс бүлэглэлийн дайчдад алдсан газар нутгийнхаа дийлэнхийг эргүүлэн хяналтдаа авсан ч байдал нэн аюултай хэвээр. 

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага Нигерийн хоёр сая гаруй тариаланчийг ивээн тэтгэхэд шаардлагатай 20 сая ам.долларын ердөө гуравны нэгийг нь босгоод буй. “Бид нутагтаа эргэн очиж тариалан эрхлэхийг хүсэж байгаа иргэдийг дэмжихгүй бол дор хаяж 2018 он хүртэл асар олон хүнийг нэмж хооллох хэрэгтэй болно. Гэтэл тэгэх боломжгүй шүү дээ” гэж тэд үзжээ.

Image result for famine 2017 UN

“Хоол тэжээлийн тусламж их байгаа ч нутагтаа тариалан эрхлэхээр үлдэгсдэд үзүүлэх туслалцаа хомс байна. Өдөр тутмын хоол хүнсээ аргацаах нь хангалтгүй. Ирээдүйн баталгаагаа бодолцох ёстой” хэмээн НҮБ-аас илүү боловсронгуй, бүсчилсэн дэмжлэг үзүүлэхийг олон улсын удирдагчдад зөвлөжээ. Энх тайван, аюулгүй байдлыг хангахаар хичээхгүй бол хүмүүнлэгийн тусламж хэчнээн үзүүлээд нэмэргүй юм.


Эх сурвалж: Independent.com

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
14 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
29
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.