Торгуулиа төлөөгүй жолооч нарын л ойлгох 12 мэдрэмж


  |     2017-10-16 10:21   |     16092
  2017-10-16 10:21   |     16092

1. Та өөрийгөө хэрэндээ л дүрмээ баримталж явдаг, муугүй жолооч гэж боддог.

2. Гэвч цагаа тулахаар та яалт ч үгүй дүрэм зөрчиж, торгуулчихаад байдаг сул талтай.

3. Тээр нэг гэрлэн дохиогоор дүрэм баримтлаагүй гарчихсан л бол тэр явдал таны толгойноос салахгүй гэж мэд.

4. Торгуулсан л бол үргэлж л нэг гэм хийсэн хүн шиг шаналж явдаг.

5. Түүнээс илүү шаналалтай нь овоорсон олон торгуулийн цаасаа харах...

6. Цагдаа харах бүрт цаана л нэг сандарч, балмагддаг. Бүр “хиймэл цагдаа”-гаас ч хүртэл айх жишээтэй.

7. Хэн нэгэн гэрийн хаалга тогших үед...

Яана аа бас нөгөө торгуулийн хуудас чинь ирж байгаа юм байх даа.

8. Хэдэн төгрөгийн торгууль оногдсон байхыг харах бол хамгийн эгзэгтэй мөч...

9. Хэрэв хэн нэгэнтэй машинаа дундаа унадаг бол зарим торгуулиа нөгөөхдөө “тохох” гэж ч үзнэ.

10. Төлөөгүй овоорсон байгаа торгуулиудаа нийт хэд болсныг тооцох үед:

11. Заримдаа бүр төсөөлөө ч үгүй байхад торгуулийн хуудас хүрээд ирэхийг яана. Энэ үед хэзээ, хаана, яалаа? гэх асуултууд толгойд эргэлдэнэ.

12. Гэхдээ та torguuli.police.gov.mn сайтаар орж тогтмол торгуулиа шалгадаг бол гэнэтийн “харвалт”-д орох тохиолдол бага. Учир нь та эндээс хэзээ, хаана, ямар зөрчил гаргаж, хэдэн төгрөгөөр торгуульсан тухай мэдээллээ цаг тухайд нь аваад зогсохгүй, торгуулиа төлөх ч боломжтой.

Торгуулиа цаг тухайд нь төлж хэвшье жолооч нар аа!



Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

1 сэтгэгдэлтэй

  • irgen   [202.179.31.54]
      2017-10-26 06:48
    torgosn bol awch surah heregtei shdee ene tsagdaa nar.tgel haychina.ergej shaardah shahah tsag tuhaid ni awch bmar.torguuli tuluugvi ywj bga zunduu hvmvvs bga ni zarimdaa lai boloh yum.zaasan hugatsaand tuluugvi bol ymar neg arga awch bmaar sanagdah ym.torgochool bid medehgvi geh hariult ughiin teneg ym shig.awch chadahgvi bol bitii torgoj bai gj helmeer bna

Матрёшка аваад АЙХ, ГАЙХАХ давхацсан хүмүүсийн 13 ПОСТ

Өхөөрдөм хөөрхөн тоглоом аваад тэд хэрхэн хүлээж авсан бол?

  2017-11-16 08:49