ФОТО: Сомалид болсон дэлбэрэлтийн улмаас 230 хүн амиа алдлаа
Тус улсын түүхэн дэх хамгийн аймшигт халдлага боллоо.
Сомали улсын нийслэл Могадишуд террористуудын үлдээсэн тэсрэх бөмбөг дэлбэрч 230 хүн амиа алдлаа.
Террористууд хотын төв талбайн ойролцоо их хэмжээний тэсрэх бөмбөг ачсан ачааны машин байрлуулснаас гэнэтийн дэлбэрэлт үүсч тус улсын түүхэн дэх хамгийн их хүн амиа алдсан аймшигт халдлага боллоо. 231 хүн газар дээрээ амиа алдсан бол 270 гаруй хүн хүнд бэртэл авч эмнэлэгт хүргэгдээд байна.
2007 онд Исламын Аль-Шабаб террорист бүлэглэлийн халдлагаас хойш олон хүний аминд хүрсэн анхны тохиолдол болжээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрүүл аюулгүй орчинд аж төрөх эрхийн төлөө иргэд цуглан жагсаал зохион байгуулжээ.
Бэртэл авсан иргэдээс 100 гаруй хүний амь нас аюултай байдалд байна.
Эх сурвалж: BBC