Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Бүх нийтээрээ 16 дахь удаагаа мод тарьлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч бүх нийтээр мод тарих тухай зарлиг гаргасан билээ.




Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өнгөрсөн бямба гарагт бүх нийтээрээ 16 дахь удаагаа мод тарьлаа. Энэхүү өдрийн хүрээнд БОАЖЯ-ны ажилчид Баянгол Агропарк ОНӨТҮГ-ын цэцэрлэгт хүрээлэнд 150 гаруй Улиас модыг тарьж суулгав. Ойн тухай хуулийн 31.1, 2010 оны 63 дугаар зарлиг, 2013 оны 178 дугаар зарлиг гарснаас хойш 15 удаагийн бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулсан бөгөөд үүнд нийт 1,4 сая иргэн, 52,8 мянган аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож 10,5 сая мод тарьж, ургуулж байжээ.

Агаар мандал дах хүлэмжийн хий болон тоосонцрын агууламж, түүнчлэн нарны цацраг болон газрын бүрхэвчинд гарч буй өөрчлөлтүүд нь уур амьсгалын системийн энергийн тэнцлийг алдагдуулдаг. Өөрөөр хэлбэл, тодорхой хугацааны туршид байгалийн болон хүний үйл ажиллагааны улмаас уур амьсгалын өөрчлөлт үүсдэг байна . Уур амьсгалын өөрчлөлт хэмээх энэхүү үзэгдэл хүн төрөлхтний өмнө томоохон сорилт болоод байгаа бөгөөд түүнийг даван туулах шийдлийн нэг нь мод тарих,  ойжуулах юм.

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтан БОАЖЯ-наас энэ сарын 13-14-ний өдрүүдэд мод тарих иргэддээ зориулан стандартын тарьц суулгац үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан байна.  Үзэсгэлэнд давхардсан тоогоор 30 гаруй аж ахуйн нэгж оролцож 20 гаруй төрөл зүйлийн модлог ургамлын тарьц суулгацыг иргэдэд худалдаалжээ.

Аливаа суурьшлын бүсэд төвлөрсөн байршилд иргэдийн мод тарих үйл ажиллагааг зохион байгуулах нь экологи, эдийн засгийн өндөр ач холбогдолтой бөгөөд ийнхүү төвлөрүүлэн мод тарих талбайн загвар төлөвлөлтийг аймаг, нийслэлд хүргүүлсэн юм. Энэ загвар төлөвлөлтийг цаашид мод тарих талбайн зураг төсөл болгох, ландшафт төлөвлөлтийн зураг төслийн бүрдлийн загвар болгон тогтмол ашиглах боломжтой.  Мөн Иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулсан “Хашаандаа мод таръя” сургалтыг мөн өдрүүдэд нийслэлийн 6 дүүрэгт зохион байгууллаа.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Өмнөд Солонгос маргаашнаас эхлэн гялгар уутнаас татгалзана
2
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
3
2018.12.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулна
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
19
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.