Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ройтерс: Хятадын хилийн асуудлаас болж Монголын нүүрсний экспорт буурч байна


Эдийн засаг нь удааширсан Монгол Улсыг энэ онд аварсан нүүрсний экспорт буурч байгаа тухай тус улсын Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ. 

Энэ оны эхний есөн сарын байдлаар нүүрсний экспортоос Монгол Улс 1.73 тэрбум ам.доллар олсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахинаас ч илүү хэмжээний орлого болж байна. Энэ тухай Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн баасан гарагт танилцуулсан мэдээлэлд тэмдэглэсэн байв. 

Нүүрсний экспортын өсөлт сүүлийн хэдэн сард удааширч байна. Энэ оны нэгээс долдугаар сар хүртэлх хугацаанд экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрөв нугарахаар хэмжээнд огцом өссөн юм. 

Монголын нүүрсний хамгийн том худалдан авагч нь БНХАУ. Тус улсын хил орчимд үүсэж буй асуудлаас болж Монголын элсэн цөлд 100 километрийн урт ачааны машины бөглөрөл үүсжээ. 

Элсэн цөлд үйл ажиллагаа явуулж буй нүүрс олборлогчид БНХАУ-ын өсөн нэмэгдэж буй эрэлттэй холбоотойгоор үйлдвэрлэлийн гарцаа нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. БНХАУ дотоодын зарим нүүрсний уурхайгаа хааж, Хойд Солонгост хилийн хориг тавьсантай холбоотойгоор Монголын нийлүүлэлт эрчимжсэн нь энэ юм. 

Монголын нүүрсний экспорт огцом сэргэсний үр дүнд энэ оны эхний хагас жилийн байдлаар тус улсын эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрчээ. 

Нүүрсний экспорт сэргэж байгаа нь эдийн засгийг дахин шинэчлэхэд гол нөлөө үзүүлж байна гэж “Алтан бумба” санхүүгийн группийн шинжээч Дэйл Чой хэлсэн. Тэрбээр “Хамгийн гол нь дэд бүтэц болон хилийн орчимд тулгараад буй бэрхшээлийг шийдвэрлэх шаардлагатай байна” гэв. 

БНХАУ-ын талаас Монголтой хийж буй хилийн худалдаанд шалгалт хийж, эмх цэгцгүй байгааг илрүүлсний дараа Монголын Гадаад хэргийн сайд гаалиар дамжиж буй худалдааны бараа бүтээгдэхүүнийг сайжруулахаар ажиллаж байгаа юм.  

Гэхдээ тус яамнаас энэ асуудалтай холбоотой байр суурь илэрхийлэх албаны хүн хараахан байхгүй байна. 

Энэ оны эхний есөн сарын байдлаар Монголын нийт экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 37.5 хувиар өсөж, 4.58 тэрбум ам.долларт хүрсэн. 

Монголчууд өдгөө ОУВС-гаас 38 сая орчим ам.доллар авахаар хүлээж байна. Энэ оны эхээр ОУВС тус улсад 5.5 тэрбум ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо албан ёсоор мэдэгдсэн юм. Хөтөлбөрийн хүрээнд өрийн дарамтаа бууруулж, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахаар ажиллаж байна. 

Тус улсын шинэ Ерөнхий сайдыг хэдийн сонгосон ба ирэх долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч батлах хүлээлттэй байна. 

Эх сурвалж:  www.reuters.com

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
35
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.