Хайх зүйлээ бичнэ үү

мин

МУГТ Н.Түвшинбаяр 2020 онд ОЛИМПОД биш УЛС ТӨРД өрсөлдөнө

Тэрбээр УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдсөн боловч ялагдсан билээ.


Олимпийн алт, мөнгөн медальт тамирчин, МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр тун удахгүй зодог тайлж, улс төрд хүч сорихоор шийдсэнээ зарлажээ.

Тэрбээр “Ер нь спортод 30 нас гараад ирэхээр ахмаддаа тооцогддог. Удахгүй би зодог тайлна. 34 насандаа дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэнэ гэдэг миний хувьд сүүлийн маань боломж байсан. Тиймээс ч надад амьдралынхаа дараагийн шатанд юу хийх вэ гэсэн асуудал тавигдсан. Би залуу насныхаа зорилгыг биелүүлсэн. Одоо Монгол Улсынхаа төлөө зүтгэнэ. Би монголчуудынхаа хайр ивээл дунд амьдарч яваа хүн. Тэр хэрээр монголчуудынхаа төлөө зүтгэх ёстой гэж боддог. Тэр үүднээсээ УИХ-ын гишүүн болчихвол олон түмний амьдралд тустай, улс эх орондоо хэрэгтэй шийдвэр гаргахадөөрийнхөө хүчийг зориулж болох юм байна гэж бодсон” гэж “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ. 

Н.Түвшинбаяр УИХ-ын 2016 оны сонгуульд Баянхонгор аймгийн Ардчилсан намаас өрсөлдсөн боловч ялагдсан. Түүнийг бид 2020 онд олимпийн наадмаар жүдогийн татами бус улс төрийн “татами”-д дахин хүч үзэхийг харах нь.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
"Дортмунд" ямар ч супер одгүйгээр ялах аргыг эзэмшсэн баг"
2
20 цагийн өмнө
Видео: Дагестан дасгалжуулагч ялагдсан шавиа зоджээ
3
22 цагийн өмнө
Тавдугаар сарын 10-наас эхлэх Астанагийн Их дуулгад Монголын 11 жүдоч зодоглоно
санал болгох
1
2 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Өчигдөр
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
Уржигдар
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
27
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.