Хайх зүйлээ бичнэ үү

мин

Сүхбаатарын талбайд хууль зүйн болон өмгөөллийн зөвлөгөө үнэгүй өгч байна

“Нотариатчдын өдөрлөг” болж байна.


Дэлхийн Нотариатын өдөр, Монгол улсад Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 92 жил, “Монголын Нотариатчдын Танхим“ ТББ үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тус тус угтан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ХЗДХЯ, нийслэлийн Шүүх, нийслэлийн Прокурорын газар, нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Хуульчдын холбоо болон Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран өнөөдөр “Нотариатчдын өдөрлөг”-ийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Өдөрлөг өнөөдөр 10:30-17:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах юм. Энэ үеэр иргэний эрх зүйтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна нотариатын хөнгөлөлтэй үйлчилгээ үзүүлэх аж.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд зохион байгуулж байгаа ажлуудын нэг өнөөдрийн өдөрлөг болж байна. Өдөрлөгт нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ХЗДХЯ, нийслэлийн Шүүх, нийслэлийн Прокурорын газар, нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо болон есөн дүүргийн ЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтсийн хамт олон оролцож, иргэдэд хууль зүйн болон өмгөөллийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна” хэмээв.

Өнөөдрийн арга хэмжээгээр нотариат болон иргэний эрх зүйтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүйгээр өгнө. Мөн нотариат буюу гэрчлэлтэй холбоотой асуудлаар тодорхой хэмжээний хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэхээс гадна нотариаттай холбоотой санал хүсэлтийг нээлттэйгээр хүлээн авна. Түүнчлэн хамтран оролцож байгаа байгууллагууд өөрсд өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй чиглэлээр шинээр гарч буй хууль тогтоомжийг иргэдэд үнэ төлбөргүй сурталчилна” хэмээн Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч Р.Онончимэг ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Криштиано Роналду 66 дахь хэттрикээ бүртгүүлэв
2
4 цагийн өмнө
Месси Америкийн лигийн тоглолтод ТАВАН гоолын дамжуулалт өгсөн анхны тоглогч боллоо
3
5 цагийн өмнө
"Байер Леверкузен" дараалсан 48 тоглолтыг хожигдолгүй туулж, бүх цаг үеийн дээд амжилтт...
санал болгох
1
8 цагийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
2
10 цагийн өмнө
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост
3
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
20
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.