Хайх зүйлээ бичнэ үү

мин

Барак Обамагийн Доналд Трампад үлдээсэн ЗАХИДАЛ ил боллоо

АНУ-ын Ерөнхийлөгч дараагийн төрийн тэргүүнд ил захидал үлдээдэг төрийн уламжлалтай.


АНУ-ын  төрийн уламжлал ёсоор суудлаа өгч буй Ерөнхийлөгч дараагийн төрийн тэргүүнд хандан өөрийн санал зөвлөмжийг ил захидал болгон үлдээдэг. Доналд Трамп АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон Цагаан Ордонд ирэхэд өмнөх Ерөнхийлөгчдийн адил түүнд хаягласан ил захидал хүлээж байлаа. 

Related image

2009 онд Барак Обамаг ерөнхийлөгчөөр сонгогдоход Ерөнхийлөгч асан Жорж Буш “43-аас 44-д” хэмээн товчхон хаягласан ил захидал үлдээж байв. Тэгвэл 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама 45 дахь Ерөнхийлөгчид юу захиж үлдээсэн бол? Төрийн тэргүүдийн ил захидал өнөөг хүртэл нууц хэвээр байсан бол олноо ил болжээ. Ингээд тус захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Related image

Хүндэт Ерөнхийлөгч өө!

Ялалт байгуулсанд тань баяр хүргэе. Нам засгаас үл хамааран олон сая иргэд, бид бүхэн таныг Ерөнхийлөгчид өргөмжлөн итгэл найдвараа хүлээлгэн өглөө. Үүрэгт хугацаандаа улс орныхоо хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлыг сахин ажиллана гэдэгт гүнээ итгэж байна. 

Амжилтад хүрэх заавар, төлөвлөгөөгүй ерөнхийлөгчийн ажлыг хүлээлгэн өгч буй нэгний хувьд танд хэрхэн зөвлөхөө хэлж мэдэхгүй юм. Гэвч өнгөрсөн 8 жилийн хугацаанд өөрт төрсөн бодол эргэцүүллээ хүргэюү. 

Нэгд, Хүн бүрт ийм аз тохиохгүй ч бид гайхалтай хувь төөргөөр ивээгдэн Ерөнхийлөгч хэмээгдэж байна. Улс орны гэр бүл, хүүхэд бүр сайн сайхан явах эсэх нь бидний үүрэгт ажлаас хамаарна. Үүний төлөө уйгагүй хөдөлмөрлөх хэрэгтэй болно. 

Хоёрт, Дэлхий нийтийн хувьд АНУ-ын төрийн тэргүүн гэдэг маш том нөлөөтэй. Тиймээс хүйтэн дайнаас хойш өргөжсөөр байгаа олон улсын дэг журмыг бататган, өөрийн улсын тогтвортой байдал болох үндэсний баялаг, аюулгүй байдлыг сахин хамгаалахаас эхлэх билээ. 

Гуравт, Ерөнхийлөгчийн албан хугацаа хэмжээ хязгаартай. Өнөөгийн нийгмийг бүтээн бий болгох гэж амиа үл хайрлан тэмцсэн өвөг дээдсийнхээ төлөө хуулиа дээдэлж, эрх мэдлийг тэгш хуваарилан, иргэн бүрийн эрх чөлөөг хангах нь Ерөнхийлөгчөөс хамаарна.  Иймээс өдөр тутмын улс төрийн саад бэрхшээлээс үл хамаарах ардчилсан нийгмийн үнэт зүйлийг бий болгох учиртай.

Эцэст нь, бидний амьдралын салшгүй хэсэг болох гэр бүл, найз нөхдийнхөө өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, үнэт цагаасаа гаргаарай. 

Мишель бид хоёр амьдралынхаа шинэ аяллаа эхэлж буй танай гэр бүлд сайн сайхныг хүсч байна. Мөн тусламж хэрэгтэй ямар ч үед бид үргэлж бэлэн гэдгийг мэдээсэй гэж хүснэ. 

Аз амжилтыг хүсэн ерөөе.
Барак Обама 

Эх сурвалж: Buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
2
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
3
3 өдрийн өмнө
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
17
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.