Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Гэр бүлийн хамааралтай 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол 5-12 жил хүртэлх хорих ял оноодог

Өнгөрсөн амралтын өдрүүдэд тавхан настай балчир охин хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн нэгэн сэтгэл сэрдхийлгэм аймшигт явдал болсон билээ. Энэ хэргийн эргэн тойронд юу болсныг харцгаая.


Өнгөрсөн амралтын өдрүүдэд тавхан настай балчир охин хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн нэгэн сэтгэл сэрдхийлгэм аймшигт явдал болсон билээ. Энэ хэргийн эргэн тойронд юу болсныг харцгаая.

Хэргийн тухайд

Аравдугаар сарын 15-ны өдөр буюу өнгөрсөн ням гарагт Zolboot Batbold гэх залуу таван настай охин хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн хэргээр Шүүх эмнэлэг дээр ирсэн тухай мэдээллийг фэйсбүүктээ оруулснаар энэ хэрэг олны анхааралд орсон юм.

Ээжийг нь эзгүй хойгуур тэр бяцхан охиныг хойд эцэг нь хүчирхийлснийг нагац эгчийнх нь нөхөр мэдэж холбогдох байгууллагынханд мэдээлсэн байна. Охиныг одоо 108 хүүхэд хамгааллын төв хамгаалалтанд аваад байгаа юм.

Шүүх эмнэлэг дээр очсон 5 настай охиныг 10 мянган төгрөгийн төлбөр төлөхгүй бол үзлэх хийхгүй гэхийг харсан Б.Золбоот гэх залуу төлбөрийг төлж, үзлэгийг хийлгээд дээрх постыг фейсбүүктээ нийтэлжээ.

“Нагац эгч нь охиныг хүчиндүүлсэн гэж эхэндээ мэдээгүй гэсэн. Охин яагаад явж чадахгүй байгаа юм бэ гэж хойд эцгээс нь асуухад “Гулсуурнаас унаад ийм болсон. Эмчид үзүүлэх гэж байгаа” гэж хэлээд хамт архи уусан гэсэн. Тэгээд хойд эцэгтэй нь архи уусан нагац эгч нь маргааш өглөө нь сэрээд гэр лүүгээ дагуулж явсан байсан. Тэгээд гэртээ харих замдаа охин бие засахад гуяыг нь дагаад цус урссан байсан гэсэн. Тэгээд энэ тухай нөхөртөө хэлж нөхөр нь охиныг шүүх эмнэлэг дээр авч ирсэн юм байна лээ. Тухайн үед би шүүх эмнэлэг дээр байж таарсан” хэмээн Б.Золбоот "Eagle"-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Ард иргэдийн бухимдал

Энэ аймшигт хэрэг олны уур, цухлыг хүргэж, ахиж ийм аймшигт хэрэг гаргахаас сэргийлэх тогтолцоо, хүн бүрийн дуу хоолой хэрэгтэй байгааг сануулж, бусдадаа уриалсаар байна.

“Лантуун дохио” ТББ-ын тэргүү Ч.Ганжавхлан ард иргэдийг ганцхан 7 хоног энэ хэргийн тухай шуураад өнгөрөх биш хүчирхийллийн эсрэг маш том хэмжээний хөдөлгөөн өрнүүлж, илүү тууштай хөдөлье хэмээн уриалж байна.

Тэгвэл “Eagle” телевизийн сэтгүүлч У.Болортуяа “Өчигдөр орой энэ асуудал жиргээчдийн яриа болон өрнөв. Бузар новшийнх нь эрхтэнг тасдая гэсэн уриа лоозон ч хөвөрч байв. Гэхдээ асуудлын гол нь эрхтэнийг нь тасдан хаяснаар шийдэгдэхгүй. Одоо байгаа ТОГТОЛЦООГ тасдан хаяснаар шийдэгдэнэ” хэмээн цахим хуудастаа бичжээ.

Энэ төрлийн аймшигт хэргийг таслан зогсоохын тулд оноох ялыг хүндрүүлэх ёстой гэсэн хүмүүс цахим сүлжээнд санал, сэтгэгдлээ илэрхийлсээр байна.

“Бид хэдий болтол сонсоод л, уншаад л, халаглаад л өнгөрөхөв дээ...Дуу хоолойгоо нэгтгэж жагсаал тэмцэл юу байдаг юм бүгдэд нь оролцох хэрэгтэй юм байна” хэмээн бичсэн байна.

Одоогийн нөхцөл байдал

Охиныг шүүх эмнэлэг дээр очих үед 10 мянган төргөрийн төлбөрөө төлөхгүй бол үзлэгт оруулах боломжгүй гэсэн тухай Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дэд захирал, цагдаагийн хурандаа Ц.Гантулгаас тодруулахад “Гурван сайдын /ЭМ-ийн сайд, ХЗДХ-ийн сайд, Сангийн сайд/ хамтарсан журам байдаг. Энэ журмын дагуу үзлэг хийж байгаа эмч нар нь төлбөрөө аваад үзлэг шинжилгээ хийдэг. Таван настай охины тухайд төлбөргүй үйлчилгээ үзүүлэх саналаа яаманд хүргүүлчихсэн байгаа. Энэ асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэж байх гэж бодож байнагэж ярьсан байна.

Харин одоо охин “Хүүхдийн тусламжийн 108” төвийн хамгаалах байранд хамгаалалтад байгаа бөгөөд бие махбодын болон сэтгэл санааны хохирлыг тогтоохоор Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс шаардлагатай шинжилгээнүүдийг аваад байгаа юм байна.

Харин хэрэг үйлдсэн хойд аавыг нь цагдаа нар баривчлаад байгаа бөгөөд ямар арга хэмжээ авах тухай хараахан албан ёсоор мэдээлээгүй байгаа юм.

Хүчирхийлэгчид ямар арга хэмжээ авдаг вэ?

Гадны орнуудад бага насны хүүхэд хүчирхийлэгчдийг гэмт хэргийн зэргээс хамааран 20 жилээс бүх насаараа хоригдох ял, мөнгөн торгуулиар торгодог байна.  Мөн АНУ-ын дийлэнх мужид хүчирхийлэгчийг хохирогчоос 3000 метрээс илүү ойртохыг хориглож, сургууль, тоглоомын талбай зэрэг газар очихыг хориглодог юм байна. 

Харин Манай улсад 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн шинэ хуульд хүчиндэх гэмт хэрэг үйлдэгсдэд оноох ял шийтгэлийг дараах байдлаар заасан байдаг юм байна. Эрүүгийн хуулийн 12.1 зүйлд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Харин энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ялаар шийтгэдэг юм байна.

Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ гэжээ.

Хэрэв эхний заалтаар хэрэгтнийг 5 жилээр хорих юм бол охин 10 настай байхад хэрэгтэн суллагдана, харин 12 жилээр хорих юм бол суллагдах үед охин 17 настай байх нь.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.03
Солонгосчуудын орохыг хүсдэг сайн дурын шорон гэж юу вэ
2
2018.11.30
Бидний амьдарч буй дэлхийн хоёр өөр талыг харуулах ХҮЧИРХЭГ 15 зураг
3
2018.10.17
Датагүй нэг өдөр бидний хувьд ГАМШИГ болохыг батлах 8 тохиолдол
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
44
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.