Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Энэ онд хэвлэгдсэн ЭМЭГТЭЙ зохиолчдын 15 ШИЛДЭГ НОМ /Англи хэл дээрх/

Охид бүсгүйчүүдийн төсөөлөл, мэдрэмжийн талаар гайхалтай бодол эргэцүүлэл төрүүлж чадахуйц эмэгтэй зохиолчдын 15 номыг тайлбарын хамт хүргэж байна


“Ирээдүйд эмэгтэй удирдагч гэж байхгүй. Зөвхөн удирдагчид л гэж байх болно” хэмээн Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Шерил Сандберг хэлсэн. Жендерийн тэгш байдлын төлөөх эмэгтэйчүүдийн дуу хоолой хүчирхэгжиж, өдрөөс өдөрт түүний үзэл санааг бататгасаар байна. Тиймээс ч энэ онд хэвлэгдэн худалдаанд гарсан, эмэгтэй зохиолчдын шилдэг уран зохиолын номуудыг "Elle" онцолжээ. Танд гайхалтай бодол эргэцүүлэл төрүүлэхүйц, англи хэл дээрх 15 бүтээлийг тайлбарын хамт хүргэж байна. /Номын нэр дээр даран татаж авах боломжтой/

1. “Foreign Soil” Максин Бенеба Кларке 

Австралийн зохиолч Максин Бенеба Кларке өөр өөрийн онцлогтой өвөрмөц содон дүр бүтээхийн тулд Сидней, Миссиссиппи, Судан, Ямайка зэрэг дэлхийн өнцөг булан бүрээр аялж, судалгаа хийжээ. Хэвлэгдсэн даруйдаа Энэтхэгийн утга зохиолын шагналын эзэн болсон тус бүтээл танд уран зохиолоор дамжуулан урам зориг, итгэл найдвар, олон улсын мульти соёлыг дэлгэх болно.

2. “Difficult Women” Раксан Гэй

“New York Times”-ын шилдэг борлуулалттай номуудын нэг болох тус бүтээл нөхөр нь ихэр дүүтэйгээ солигдож эмэгтэйг хуурч буйгаар өрнөнө. Өнгөт арьст инженерийг цагаан арьст залуугаар солих зэрэг жендер, арьс өнгөний ялгаварлалыг харуулах болно. Номын зохиолч өнгөрсөн онд “Муу Феминист” номоо гаргасан нь ч багагүй амжилт олжээ. 

3. “Fever Dream” Саманта Швеблин 

Испани улсын 35 хүртэлх насны хамгийн шилдэг зохиолчийн нэгээр тооцогддог зохиолч Саманта Швеблингийн бүтээлүүдийг өрнөдөд “Орчин цагийн Испани хэлтний дуу хоолой” хэмээн хүлээн зөвшөөрдөг аж. Түүний англи хэлнээ орчуулагдсан анхны бүтээл “Fever Dream” номд тосгоны эмэгтэйн үхэл, жигт явдал зэрэг адал түүх өгүүлнэ. 

4. “The Dry” Жейн Харпер

Эрэн сурвалжлагч сэтгүүлчээр ажлын гараагаа эхлүүлсэн Их Британийн зохиолч Харпер адал явдалт, гэмт хэргийн талаар сонирхол татам зохиолоороо алдартай. Энэхүү бүтээлийг түүний шилдэг номд тооцсон тул таныг уйдаахгүй нь лавтай. 

5. “Pachinko” Мин Жин Ли

Уг романд 1930 оны Солонгос, Японы аж амьдрал, нийгэм ахуй болоод гэр бүлийн байдал, ёс суртахууны түүхийг өгүүлнэ. 

6. “Autumn” Аль Смит

Зохиолд нэг хөгшин, нэг залуу дүр гарна. Харин амьдрал тийм эсрэг тэсрэг зүйл үү? Эсвэл ердөө нэг зүйлийн хоёр тал уу? Орчин үеийн Их Британийн амьдрал, Брекситээс гарах үеийн нийгэм, улс төр зэрэг хүндтэй асуудлыг хөнджээ.

7. “American Martyrs” Жойс Карол Оутс

Өдгөө 79 настай Жойс Карол Оутс сүүлийн хорин жилийн турш Нобелийн Утга Зохиолын салбарын шагналд нэр дэвшиж байна. Зохиолчийн хамгийн сүүлийн уран бүтээлийг унших хангалттай шалтгаан биш гэж үү? 

8. “All Grown Up” Жеми Аттенберг

Ухаалаг, уяраам гэхдээ хөгжилтэй арга барилаар бичдэг тус зохиолчийн шилдэг бүтээл. Хүн өөрийн үзэл бодолдоо үнэнч байх, олон нийт хүнийг хэрхэн залхаадаг болоод хайр дурлалын үзэл баримтлал нэвт шингэжээ.

9. “The Lucky Ones” Жулиен Пачико 

Колумбын зохиолчийн энэхүү бүтээлд хөрөнгө чинээлэг өсвөр насныхан ирээдүйгээ эхэлж буйг өгүүлнэ. Тулгарах бэрхшээл, мөнгөнд дөнгөлүүлсэн амьдралаас тэд гарч чадах болов уу? Адал явдалт атлаа романтик өнгө аястай бүтээл танд таалагдах болно. 

10. “Sonora” Ханнах Лилит Ассади

Хэвлэлийн өмнөтгөл үгэнд: “Унших бүтээл, үзэх кинондоо ач холбогдол өгдөг хүнийг би гүнээ хүндэтгэдэг. Харин Ассадиг уншсандаа би ямар зол жаргалтай вэ? Аризонагийн өсвөр насныхны амьдралаар дамжуулан хүний мөн чанар, секс, мансуурлын талаар хөндөх болно” гэж бичжээ.

11. “No One Is Coimg to Save Us” Стефани Повел Уотс

“Агуу Гэтсби” ном танд таалагдсан бол энэ бүтээл ч танд таалагдах нь гарцаагүй. Орчин цагийн өмнөдөд зохиолын үйл явдал өрнөнө. 

12. “The Book of Joan” Лидия Юкнавич

Ирээдүйн тухай шинжлэх ухааны төсөөлөл төдийлөн байдаггүй бол энэ ном тус болж чадна. Дэлхийд дайн нүүрлэж, сүйрэлд тулгарах үед юу болох вэ? Хүн төрөлхтөн эцсээ хүртэл хүн чанараа гээлгүй оршиж чадах уу?

13. “Anything is Possible” Элизабет Страут 

Пулитцерийн шагналт зохиолч Элизабет Страутын энэхүү бүтээл “New York Times”-ийн шилдэг бүтээлээр шалгарч байжээ. 

14. “Our Little Racket” Анжелика Бакер

Ирж яваа нийгэмд эмэгтэйчүүд ямар байр суурьтай болох вэ? Эдийн засаг, нийгмийн уур амьсгалд өөрчлөлт орох уу? Эхнэр хүн, эмэгтэй хүн хэн болох вэ? Эдгээр асуултад уран зохиолын яруу дүрслэлээр тун ойлгомжтой хариулах болно.

15. “What we Lose” Зинзи Клеммонс

Орчин үеийн нийгэмд Америк байна уу? Үгүй юу? Өнгөт арьстай байна уу? Үгүй юу? Огт хамаагүй. Гол дүрийн баатар Танди хайр дурлалтай учирч, амьдралаа шинээр эхлүүлэхийн тулд алдаагаа хүлээн зөвшөөрч, хэдий хэцүү бэрх ч аливааг алдаж сурах шаардлагатай нүүр тулна. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
21
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.