Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Сергей Бубкад хурдан морь бэлэглэлээ

"Сергей, Бубка гэдэг нэртэй хоёр морьтой боллоо. Тэднийгээ Монголд үлдээлээ" гэж бичжээ.


Украины ҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн С.Бубkа Монголд айлчилж байна. Өнгөрсөн бямба гаригт МҮОХ-ны ерөнхийлөгч, Азийн Олимпийн зөвлөлийн Гүйцэтгэх хорооны гишүүн Д.Загдсүрэн, Украины ҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн С.Бубkа нар "Хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурах ёслол боллоо. Хоёр тал баг тамирчдын хамтарсан бэлтгэл зохион байгуулахаас гадна дасгалжуулагч, судлаач, спортын сэтгүүлчдийг солилцохоор урьдчилан тохиролцлоо.

Тус ёслолд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, “Мосkва-1980” олимпийн жүдо бөхийн мөнгөн медальт Ц.Дамдин, Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бээжин-2008” олимпийн боkсын аварга Э.Бадар-Ууган, “Сөүл-1988” олимпийн боkсын хүрэл медальт Н.Энхбат, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, Монголын үндэсний олимпийн аkадемийн ерөнхийлөгч, Монголын хөнгөн атлетиkийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар нар байлцлаа. Одоогоос 15 жилийн өмнө МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн тэргүүтэй төлөөлөгчид Kиев хотноо айлчилж байсан түүхтэй. Тулгууртай харайлтын суут тамирчин Сергей Назарович Бубка нь олимпийн нэг, дэлхийн арван удаагийн аварга бөгөөд 2005 оноос Украины ҮОХ-г тэргүүлж, ОУОХ-ны гишүүнээр 2008 онд сонгогдон, 2015 онд Олон улсын хөнгөн атлетиkийн холбоо (IAAF)-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг хаших болсон.

Тулгууртай харайлтын домог болсон Сергей Бубкад хурдан удмын хоёр хүлэг морийг бэлэг болгон барьсан байна.
Сергей Бубка твиттер хуудсандаа энэ зургаа оруулж, “Монголчуудын зочломтгой зан. Сергей, Бубка гэдэг нэртэй хоёр морьтой боллоо. Тэднийгээ Монголд үлдээлээ. Эндээ наадамд уралдаад байж байг. Амжилт хүсье” хэмээн бичсэн байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
13 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
15 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
35
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.