Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Дуншиж буй Засгийн газрын 10 СОДОН баримт

Тэд бүгд англи, орос хэлтэй.


 
 
Нэр дэвшсэн бүрэлдэхүүн дотроос Монгол Улсын Засгийн газарт хамгийн олон удаа сайдын алба хашсан хүн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх юм. Тэрбээр 2004-2006 онд Онцгой байдлын асуудал эрхэлсэн, 2006-2008 онд Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, 2014-2015 онд Шадар сайд, 2016-2017 онд мөн Шадар сайдаар ажиллаж байгаад Ерөнхий сайдаар томилогдоод байна.
 
 
 
Нэг яаманд гурав дахь удаагаа сайд болж байгаа цорын ганц хүн энэ Засгийн газарт бий. Тэр бол Цэндийн Нямдорж юм. Тэрбээр 2000-2005, 2008-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан бөгөөд 1990-1992 онд Хууль зүйн тэргүүн дэд сайдын албыг хашиж байсан, энэ салбартаа дархан түшээ юм. Сонирхолтой нь түүнийг сайдаар ажиллаж байх хугацаанд Засгийн газар огцроогүй. 
 
 
 
Спорт талаас нь харвал Монгол Улсын аварга цолтой, Олон улсын хэмжээний мастер болтой бөх 1 (Д.Сумъяабазар), спортын мастер 2 (У.Хүрэлсүх, Г.Занданшатар) байна. Гадаад харилцааны сайдад нэр дэвшээд байгаа Д.Цогтбаатар шаггүй жүдоч, Ө.Энхтүвшин одон бөмбөг, Н.Энхболд сагс сайн тоглодог бол Ц.Даваасүрэн аймгийн Алдарт уяач юм байна. 
 
 
 
Гавьяат цолтон 3 байгаа нь Гавьяат эдийн засагч Х.Баделхан, Гавьяат хуульч Ц.Нямдорж, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Сарангэрэл нар юм. Түүнчлэн доктор цолтой 1 хүн (түүхийн ухааны доктор Ө.Энхтүвшин) байна.
 
 
Унаган мэргэжлийн хувьд тоогоор олон нь инженерүүд аж. Ийм мэргэжилтэй хүн 5 байгаа бөгөөд эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэн 4, улс төр судлаач 2, багш 2, удирдахуйн ухааны мэргэжилтэн, хуульч, сэтгүүлч тус бүр 1 байна.
 
 
 
Нурууны хувьд дундаж өндөртнүүд зонхилжээ. Х.Баделхан, Б.Батзориг, Ц.Даваасүрэн, Г.Занданшатар, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, Н.Цэрэнбат, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар 1.65-1.75 см өндөр, төөлбөл нуруу чацуу шахуу хүмүүс аж. 1.75 см-ээс дээш өндөртэй хүн ердөө 4 (У.Хүрэлсүх, Ж.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар, С.Чинзориг) байгаа юм.
 
 
 
Хамгийн залуу нь 39 настай Н.Цэрэнбат, хамгийн ахмад нь 64 настай Х.Баделхан байгаа бөгөөд дундаж нас нь 52 байна. Д.Цогтбаатар, Г.Занданшатар нар 1970 оны, У.Хүрэлсүх, Ц.Цогзолмаа, Ч.Хүрэлбаатар нар 1968 оны, Б.Батзориг, Ж.Бат-Эрдэнэ, нар 1965 оны, Ц.Даваасүрэн, С.Чинзориг нар 1964 оны чацуутнууд аж. Засгийн газрын 16 гишүүний хамгийн олон нь буюу 6 нь 40-50 настнууд юм байна.
 
 
 
Монголын казах үндэстнүүдээс 17 жилийн дараа сайд төрөх гэж байна. 1992 онд Р.Сандалхан Зам, тээвэр, холбооны сайд болж байснаас хойш казах хүн сайд болсонгүй өнөөг хүрчээ. Баян-Өлгийн харьяат П.Цагаан, С.Батчулуун нар сайдаар ажиллаж байсан ч тэд казах биш, урианхай үндэстэн. Харин социализмын үед У.Мавлет Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамыг, О.Тлейхан Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамыг он удаан жил удирдаж байв.
 
 
 
Эрүүл мэндийн яамыг сэтгүүлч хүн удирдсан түүх нэг биш. Нэн шинэхэн буюу 1990 оноос хойших түүхэнд Л.Зориг, Т.Ганди нар тус яамны сайд байсан бол Д.Сарангэрэл 3 дахь нь. Харин шинэ үеийн Монголд гэж яривал Ө.Бадрах, Ц.Баттөмөр нарын зэрэг утга зохиол, сэтгүүл зүйн салбарын хүмүүс сайдаар ажилласан түүх бий.
 
 
 
Бүгдээрээ англи, орос хэлтэй. Харин Д.Цогтбаатар кхмер буюу камбож, тай буюу тайланд хэлтэйгээрээ сондгойрч харагдана.
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
21 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
21 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
23 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
28
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.