Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Цөмийн дайн хэзээ ч эхэлж магадгүй” гэж Хойд Солонгос мэдэгдлээ

"АНУ-ын бүх нутаг манай пуужингийн хараан дор, хүрэх зайд байна. Манай ариун газар нутагт цөмрөн орох гэж оролдох л юм бол бид хариуг нь өгч, хатуу шийтгэнэ” гэж амалсан юм.


Хойд Солонгосын НҮБ дахь байнгын төлөөлөгч Ким Ин Рен “Цөмийн зэвсгийг бүр мөсөн хориглох санааг манай улс бүрэн дэмжиж байна. Гэхдээ АНУ цөмийн зэвсэгтэй байгаа үед бид ч зэвсгээ хадгалан үлдэх болно. Цөмийн дайн хэзээ ч эхэлж магадгүй” гэж НҮБ-ын Ерөнхий чуулганы индэр дээрээс мэдэгдлээ.  

Мөн “АНУ байнга цөмийн зэвсгээр сүрдүүлж, айлгаж байхад бид цөмийн зэвсгийг бүр мөсөн устгах гэрээнд нэгдэхгүй. Бид эх орон, амь насаа хамгаалах гэж л цөмийн зэвсэгтэй болсон. Америкаас ийм удаан хугацаанд цөмийн сүрдүүлэг сонссон улс манайхаас өөр байхгүй. Солонгосын хагас арал дээр байдал тун хурцадсан тул цөмийн дайн хэзээ ч эхэлж магадгүйд хүрээд байна. Бид цөмийн бөмбөг, устөрөгчийн бөмбөг, тив хоорондын пуужингаа зөөх, байнд хүргэх маш олон арга замтай болсон. АНУ-ын бүх нутаг манай пуужингийн хараан дор, хүрэх зайд байна. Манай ариун газар нутагт цөмрөн орох гэж оролдох л юм бол бид хариуг нь өгч, хатуу шийтгэнэ” гэж амалсан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
2
2 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
3
3 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
18
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.