Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ФОТО: Бангладешийн хил дагуух дүрвэгчдийн байдал хүндэрч байна

537 мянга гаруй рохинжачууд Бангладешийн хил дээр өлсгөлөнд нэрвэгдээд байна.


Мьянмарын цэргийн арми болон Буддистүүд хоорондын мөргөлдөөн ширүүссэний улмаас Мьянмарын лалын шашинт рохинжачууд нутгаасаа дүрвэн гарч Бангладешийн эрэг дагуу байрлаад олон сар өнгөрчээ. Иргэд олон мянган км зам туулан ирж буйгаас хоол хүнсний дутагдалд орж, өвчин зовлонд нэрвэгдээд байна. Ази тивийн түүхэнд хамгийн олон буюу 537 мянга гаруй иргэд гэр орноо орхин гарчээ. 

Хоол хүнсний тусламжийн үеэр бяцхан хүү

Өнгөрсөн 9-р сараас дүрвэгчдийн тоо нэмэгдсээр байгаа ч Бангладешийн засгийн газраас дүрвэгчдийг улсдаа оруулах бус хилийн заагт оршин түр оршин суухыг зөвшөөрчээ. 

Бангладеш хүрэх голыг гаталж буй иргэд

“Юун түрүүнд манай оронд цагаачлах дүрвэгчдийн тоог гаргах хэрэгтэй. Үүний дараагаар бид тэдэнд хэрхэн тусалж чадахаа тооцоолох нь зүйтэй” гэж Бангладешийн засгийн газраас мэдэгдлээ.

Гол гаталсан гэр бүл амарч байна

НҮБ-ийн зүгээс хүнс тэжээл тээвэрлэн хүргэж байгаа ч олон мянган иргэдэд хүрэлцэхгүй, эмнэлэг эрүүл ахуйн үйлчилгээ зогссоны улмаас халдварт өвчин тархаж, орон сууцгүйн улмаас иргэд туйлын хүнд байдалд байгааг даруй шийдвэрлэх хэрэгтэйг онцолжээ. 

Өдрөөс өдөрт дүрвэгчид нэмэгдсээр байна

Орон гэргүй болсон иргэд хулс, модоор урц овоохой барьж амьдарч байна

НҮБ-ийн зүгээс хоол хүнсний тусламж тарааж байна

Өлсгөлөн, өвчний улмаас бага насны хүүхдүүд амиа алдсаар байна

Мьянмарын дайралтын үеэр бэртэл авсан хүүхдүүд 

Хоол хүнснээс гадна хүйтний улиралд гэрэл дулаан дутагдахаас иргэд айж байна

 

Эх сурвалж: BBC 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
9 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
11 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
34
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.