Хайх зүйлээ бичнэ үү

мин

Эрдэнэт үйлдвэрийн мастерууд анх удаа зөвлөлдлөө

450 гаруй мастер оролцлоо.


Эрдэнэт үйлдвэрийн мастеруудын анхдугаар зөвлөгөөн боллоо. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын санаачилгаар зохион байгуулж буй тус зөвлөгөөнд үйлдвэрийн анхан шатны удирдах ажилтан буюу 450 гаруй мастер оролцлоо.     

Үйлдвэрлэлийг жигд тасралтгүй  явуулахад найдвартай техник тоног төхөөрөмж, түүнийг ажиллуулах мэргэжлийн чадварлаг боловсон хүчний асуудал чухал. Тэр дундаа ажилчидтай хамгийн ойр байж, тэдний ажил мэргэжлийн онцлогийг мэдэрч, зөвлөн тусалдаг анхан шатны удирдлага бол яах аргагүй мастерууд юм. Иймээс мастеруудын үүрэг оролцоо харьцангуй их байдаг гэж хэлж болно. Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Бадамсүрэн үйлдвэрийнхээ нийгмийн цехүүд, үйлдвэрлэлийн цехүүдийн ажилчдыг хүлээн авч  зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, ажилчдын санал хүсэлтийг сонсож харилцан ярилцсан юм. Тэгвэл өнөөдөр үйлдвэрийн анхан шатны удирдлагууд болох мастеруудын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнийг эхэнд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал зөвлөгөөнд оролцогчдод баяр хүргэж үг хэлсэн. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн мастеруудын ажил үүрэгтэй холбоотой тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж, тэдгээрийн хөдөлмөрийн бүтээмж, манлайллын ур чадварыг дээшлүүлэх боломж арга замыг тодорхойлсон зөвлөгөөн болно гэдгийг онцоллоо.   

Зөвлөгөөнд оролцогчдод Үйлдвэрлэлд тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, мастеруудад эзэмшвэл зохих ур чадварууд, ажилтнуудаа сэдэлжүүлж, санаачилгыг өрнүүлэх тухай зэрэг илтгэлүүдийг тавилаа. Мастеруудын анхдугаар зөвлөгөөний үеэр шилдэг тэргүүний мастеруудыг шагнаж урамшууллаа. 

Үйлдвэрт олон жил ажиллаж, ажилдаа амжилт гарган бусдыгаа манлайлан ажиллаж байгаа 5 ажилчныг Монгол улсын засгийн газрын шагнал “Тэргүүний уурхайчин” тэмдгээр, Монголын түлш эрчим хүч, уул уурхайн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны “Тэргүүний мастер” тэмдэг, нэг сая төгрөгөөр 5 ажилчныг шагнасан бол нэг сая төгрөгийн мөнгөн шагнал, компанийн “Тэргүүний мастер” өргөмжлөлөөр 10 ажилчныг тус тус шагнаж урамшууллаа. Анхдугаар зөвлөгөөнд “Мастерын манлайллыг дээшлүүлэх нь хөтөлбөр” - ийн хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт мастерууд санал бодлоо илэрхийлж, зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг танилцууллаа. Зөвлөмжийн дагуу үйлдвэрийн ерөнхий захирлын тушаал гарч, тушаалыг хэрэгжүүлэн ажиллах юм.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
10 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
16 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
49
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.