Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ж.Батзандан: Асашёорюүгийн банк болохоос ахынх нь биш


УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдав. Ж.Батзандан гишүүн “Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Засгийн газрын сайд нарын талаар зөвшилцөх бичгийн хариуг У.Хүрэлсүхэд явуулсан байна. Тэрбээр яамдын сайд нар давхар дээлтэй байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж байгааг сануулжээ” хэмээн мэдэгдсэн нь улс төрд хүлээлт үүсгээд байсан мэдээллийг ил болгосон анхны мэдэгдэл боллоо.

Ерөнхийлөгч Х.Баттулга Сангийн сайдад нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатарыг дэмжих боломжгүй гэсэн нь түүнийг уул уурхайн бизнес эрхэлдэг, ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэнийх гэж Ж.Батзандан гишүүн тайлбарлав. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Х.Баттулгын байр суурьтай санал нэг байгаагаа бүлгийн хуралдаанаараа илэрхийлсэн байна. АН-ын бүлэг У.Хүрэлсүхтэй уулзах үеэрээ үндсэн чиг үүргийн яамдын сайд нар давхар дээлтэй байж болох ч бусад сайд нараа УИХ-ын гаднаас, мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх санал тавьсан ч Ерөнхий сайд болмогцоо давхар дээлтэй сайд нараар танхимаа дүүргэсэн учраас сайдад дэвшигсдийг бүрэлдэхүүнээр нь эсэргүүцэв.

Хэвлэлийнхний хувьд Ерөнхийлөгч Х.Баттулга яагаад Ч.Хүрэлбаатарыг нэр цохон дэмжээгүй мөртлөө тухайлбал, хувьдаа банктай Д.Сумъяабазарын тухайд ямар нэг зөрчил дурдаагүй нь сонин байлаа. Гэвч Ж.Батзандан гишүүн “Сумъяабазар гишүүн банктай тухай мэдээлэл бидэнд ирээгүй. Тэр банк нь түүний дүү Асашёорюү Дагвадоржийнх” гэж хариулсан.  

Ийнхүү Ерөнхийлөгчөөс зөвшилцлийн хариуг Ерөнхий сайдад өгсөн, УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрын бүрэлдэхүүнийг дэмжихгүй гэдэг байр суурьт нэгдсэн шинэ, мөн түвэгтэй нөхцөл байдал бий болов. Гэсэн ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн танхимын гишүүдийн нэрсийг өөрчлөлгүйгээр хэлэлцүүлэхэд бэлэн байна. Тэрбээр сайд нарын нэрсийг өнөөдөр УИХ-д өргөн барив. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
1 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
2 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
20
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.