Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Гүүрэн гарцыг ашиглалтад орууллаа

Гүүрийг “ЗМЗ” компани хийж, гүйцэтгэсэн байна.


Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар Баянзүрх дүүргийн 1, 4-р хорооны нутаг дэвсгэр Их тойруу, Токиогийн гудамж, Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд 48-р сургуулийн хойд талд зам хөндлөн гарах явган зорчигчдын гүүрэн гарцын ажлыг “ЗМЗ” ХХК хийж гүйцэтгэн, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгч, нээлтээ хийлээ. 

“Улаанбаатар мегаполис хот болсны хувьд иргэдийнхээ таатай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд тодорхой ажлуудыг хийж байгаа. Тэдгээрийн нэг нь өнөөдрийн энэ гүүрэн гарц гэж хэлэхэд болно. Улаанбаатар хотод жил ирэх тусам авто машины тоо нэмэгдсээр байгаа. Үүнийгээ дагаад замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байдаг. Тиймээс явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах нь туйлын чухал. Энэхүү гүүрэн гарц Баянзүрх дүүргийн хөдөлгөөний эрчим ихтэй томоохон гудамжинд байгуулагдсан. Түүнчлэн сургуулийн хүүхдүүд аваар осолд холбогдох магадлал ихтэй зам учир энд хийсэн. Архитектурын хувьд шинэ шийдэлтэй. Хотын өнгө үзэмжинд эергээр нөлөөлсөн, орчныхоо нөхцөл байдалтай уялдсан гүүрэн гарц болж байна. Цаашдаа гүүрэн гарцуудыг олноор хийнэ” хэмээн нийслэлийн Засаг дарга С.Батболд ярилаа.

Тус гүүрийг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан юм. Метал хийц бүхий энэхүү явган хүний гүүрэн гарц нь 3 м өргөн, 33 м урт, 5 метрийн өндөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 1,56 м өргөн налуу замтай юм.  

Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны УЗ-ийн гишүүн Б.Ганбаатар “Өмнө нь гүүрэн гарцууд цахилгаан шаттай байсан. Энэ нь дийлэнхдээ ажилдаггүй. Энэ гүүрэн гарц нь өөрөө налуу замтай байгаа нь илүү давуу талтай байна. Дан тэргэнцэртэй гэлтгүй хөл муутай, ачаа бараатай хүн ч зорчиж болохоор болсон байна” хэмээв.

Энэ хэсэгт зорчигчдын хөдөлгөөний эрчим нь цагт дундажаар 1000, уг авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нь цагт дундажаар 3000 байдаг аж.

Мөн өвлийн цагт замын налуугаас шалтгаалан халтиргаа гулгаа үүсдэг, автобусны буудлаас орон сууцны болон гэр хороолол, сургууль чиглэлийн явган зорчигчийн  хөдөлгөөн ихтэй тул Их тойруугийн болон Токиогийн гудамжны авто замын хөдөлгөөнтэй огтлолцохгүй байхаар зохион байгуулах нь  явган зорчигчдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн тухайн хэсгийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, түгжрэлийг багасгах зэрэг олон давуу талтай гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
14 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
14 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
32
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.